Шакирагийн шоу, 80 мянган хөгжөөн дэмжигч, Мексикийн ялалт: ДАШТ 2026 албан ёсоор ийнхүү эхэллээ
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мехико хотын домогт Азтека цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхлантай нээлтээ хийлээ. Өнгө алагласан үзүүлбэр, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн тоглолт, 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийн уухай дунд ДАШТ-ий эхний тоглолт болж, талбайн эзэн Мексик Өмнөд Африкийг 2:0-ээр буулган авсан байна.

Тэмцээний нээлтийн ёслолд дэлхийн поп од Шакира, Колумбын дуучин J Balvin, Afrobeats урсгалын төлөөлөгч Burna Boy, Латин хөгжмийн од Danny Ocean нар оролцож, үзэгчдэд мартагдашгүй шоу толилуулжээ.

Мөн дуурийн алдарт дуучин Andrea Bocelli болон K-Pop дуучин Ejae нар ДАШТ-ий албан ёсны дуу болох “DNA”-г амьд тоглолтоор хүргэсэн бол Өмнөд Африкийн Grammy шагналт дуучин Tyla үндэсний дууллаа эгшиглүүлсэн байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Мексикийн соёл, өв уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд олны талархлыг хүлээж, үндэсний хувцастай бүжигчид, аварга хэмжээний алтан бөмбөг, салютын шоу цэнгэлдэх хүрээлэнг гэрэлтүүлжээ.

Хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо эсэргүүцлийн жагсаал, цагдаа нартай мөргөлдөөн гарч, зарим метроны буудлууд түр хугацаанд хаагдсан ч аюулгүй байдлын албаныхан нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна.
Энэ удаагийн ДАШТ нь Мексик, АНУ, Канад гэсэн гурван улсын хамтран зохион байгуулж буй анхны дэлхийн аварга бөгөөд нийт 48 баг оролцож буйгаараа түүхэн онцлогтой.
#Highlight-ууд
⚽ Мексик ДАШТ-ий эхний тоглолтод Өмнөд Африкийг 2:0-ээр хожлоо
🎤 Шакира, J Balvin, Burna Boy, Andrea Bocelli зэрэг дэлхийн одод нээлтийн шоунд оролцов
🏟️ Азтека цэнгэлдэхэд 80 мянга гаруй хөгжөөн дэмжигч цуглав
🌎 Мексик, АНУ, Канад хамтран зохион байгуулж буй анхны ДАШТ эхэллээ
🏆 48 баг оролцож буй анхны дэлхийн аваргын тэмцээн албан ёсоор гараагаа авлаа





