Технологи

Xbox Elite 3 ил болж, шинэ товчнууд анзаарагдлаа

Microsoft-ын дараагийн өндөр зэрэглэлийн геймпад болох Xbox Elite 3-ийн зураг гэнэт цацагдлаа. Бразилийн Anatel-ийн албан бус нийтлэлээс харахад шинэ контроллер нь Elite 2-оос илүү цэмцгэр дизайнтай, солигддог D-Pad, арын paddles, мөн одоогоор юу хийх нь тодорхойгүй хоёр шинэ товчтой байна.

Хамгийн сонирхол татаж байгаа нь доод хэсэгт байрлах хоёр scroll wheel мэт элемент. Эдгээр нь тоглоомын нарийн тохиргоо, эсвэл Microsoft Flight Simulator шиг илүү төвөгтэй game-д зориулсан шинэ оролтын арга байх магадлалтай.

Мөн зайг салгаж болдог, pair хийх тусдаа товчтой харагдаж байгаа нь Elite 3-ыг зөвхөн сайжруулсан геймпад биш, харин Microsoft-ын дараагийн үеийн Xbox экосистемийн чухал бүтээгдэхүүн болгож байна. Асар өрсөлдөөнтэй controller зах зээлд энэ нь мэргэжлийн тоглогчид болон premium хэрэглэгчдэд шууд хандсан дохио.

Холбоотой мэдээнүүд

Back to top button