Технологи
Клоуни, Хэнкс, Стрип нар AI лицензийн шинэ стандартыг дэмжлээ
Жорж Клуни, Том Хэнкс, Мэрил Стрип нар хиймэл оюунд зориулсан шинэ лицензийн стандартыг дэмжиж эхэллээ. Энэ бол хүний дүр төрх, бүтээл, дүр, дизайн зэргийг AI ашиглахдаа ямар нөхцөлөөр зөвшөөрөхийг тодорхой болгох зорилготой “Human Consent Standard” юм.
Шинэ системийн гол давуу тал нь энгийн: хүмүүс өөрсдийн контентыг AI-д бүрэн нээж өгөх, тодорхой шаардлагатайгаар ашиглуулах, эсвэл бүрмөсөн хаах сонголттой болно. Өөрөөр хэлбэл, AI компаниуд “чөлөөтэй ашиглах” биш, бодит зөвшөөрөл дээр тулгуурласан дүрэмтэй болох гэж байна.
Энэ стандарт нь өмнө нь эхэлсэн RSL Standard дээр суурилж байгаа. Хэрвээ өргөнөөр хэрэгжвэл контент бүтээгчид, студиуд, хэвлэл мэдээлэл, стартапуудын AI лицензийн бизнес загварыг бүхэлд нь өөрчилж магадгүй.



