Технологи

Rivian хиймэл оюунтай туслахаа машиндаа нэвтрүүллээ

Rivian цахилгаан машинууддаа AI дуу хоолойн туслахыг өнөөдрөөс түгээж эхэллээ. “Rivian Assistant” нь Gen 1, Gen 2-ийн дэмжигдэх загваруудад software update-аар орж ирнэ.

Гэхдээ нэг нөхцөл бий. Энэ функцийг ашиглахын тулд хэрэглэгчид Rivian-ийн Connect Plus cellular service-д бүртгүүлсэн байх хэрэгтэй. Үнэ нь сард $15, эсвэл жилд $150. Туршилтын идэвхтэй эрхтэй жолооч нар ч ашиглаж болно.

Компанийн хэлснээр туслах нь Rivian Unified Intelligence дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл Rivian-ийн AI стратегийн гол хэсэг болж, машины ажиллагаанд гүн шингэсэн гэсэн үг.

Энэ алхам Rivian-ийг зүгээр нэг EV үйлдвэрлэгч биш, харин программ хангамж, AI-гаар орлого нэмэх оролдлого хийж буй авто технологийн тоглогч болгон харуулж байна. Машиныг илүү “ухаалаг” болгох нь хэрэглэгч татахын зэрэгцээ subscription business-ийг нь ч хүчтэй болгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button