Технологи

Tesla-ийн хямд Cybertruck эргээд дуудагдлаа

Tesla хямд хувилбартай Cybertruck Long Range-аа дахин татан авч байна. Шалтгаан нь тоормосны роторын гэмтэл бөгөөд энэ нь дугуй салж унах эрсдэлтэй гэж NHTSA мэдээлжээ.

Дуудлага нь Tesla-гийн зарсан 173 ширхэг, 70,000 ам.долларын энэ загварт хамаарна. Тус машин 18 инчийн ган обудтай гарсан байна. Компанийн мэдээлснээр rotor-ын stud hole ан цавтаж, hub-тай холбогдох хэсэг салж болзошгүй.

Tesla одоогоор энэ асуудалтай холбоотой гурван warranty claim бүртгэгдсэнийг хэлсэн ч осол, гэмтэл, нас баралт бүртгэгдээгүй гэжээ. Гэхдээ энэ нь Cybertruck-ийн 11 дэх recall болж байгаа нь брэндийн нэр хүндэд дахин дарамт нэмлээ. Хямд хувилбар нь худалдан авагчдыг татах ёстой байсан ч одоо аюулгүй байдлын асуулт төвд орж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button