Dreame-ийн 0–60-г 0.9 секундэд авдаг машин гэнэтийн сенсаац боллоо
Гэр ахуйн төхөөрөмжөөр танигдсан Dreame одоо супер машинтай орж ирлээ. Хятадын энэ компани Сан-Францискод болсон арга хэмжээ дээр “NEXT 01 JET Edition” нэртэй, пуужин хүчтэй цахилгаан машиныг танилцуулсан нь автомашины салбарт шуугиан тарьж байна.
Техникийн үзүүлэлтүүд нь бараг үл итгэмээр: 0–60 миль/цагийг 0.9 секундэд авах чадвартай гэж мэдэгдсэн. Энэ төрлийн тоо бол зөвхөн хурдны тухай биш — Dreame өөрийгөө зүгээр нэг vacuum maker биш, харин дэлхийн хэрэглээний технологийн том тоглогч болгох төлөвлөгөөтэйг харуулж байна.
Ийм төрлийн нээлтүүд нь стартапын биш мэт харагдавч брэндийн нэр хүнд, хөрөнгө оруулалтын сонирхол, хэрэглэгчийн анхаарлыг нэг дор татдаг. Apple-style event, hype, performance demo — энэ бүгд Dreame-ийн шинэ тоглоомын дүрэм бололтой.



