БизнесХөрөнгийн зах зээл

JPMorgan Европ руу тэллээ: эдийн засгийн аюулгүй байдалд зориулсан 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаа өргөжүүлнэ

Дэлхийн хамгийн том банкуудын нэг JPMorgan эдийн засгийн аюулгүй байдалд чухал гэж үзсэн салбаруудад хийх 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтынхаа цар хүрээг Европ руу тэлэхээр боллоо.

Тус банк батлан хамгаалах, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, JPMorgan зөвхөн өндөр өсөлттэй бизнесүүдийг бус, улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдалтай шууд холбоотой салбаруудыг онилж эхэлжээ.

Энэхүү алхам нь АНУ-д төвтэй санхүүгийн аварга компанийн хувьд геополитикийн эрсдэл нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ, технологийн бие даасан байдал, хамгаалалтын чадавх илүү чухал болж буй өнөө үед стратегийн хөрөнгө оруулалтын бодлогоо өргөжүүлж буйг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button