Хоолны жор санал болгож, худалдан авалтын жагсаалт гаргадаг AI хөргөгч

“Ухаалаг” хөргөгч шинэ зүйл биш ч Samsung-ийн хамгийн сүүлийн загвар нь Google Gemini-д суурилсан AI Vision-ийг нэвтрүүлснээр онцгойрч байна. Ингэснээр энэ нь дэвшилтэт том хэлний загвар (LLM) ашиглан гэр бүлийн 6 хүртэлх гишүүнд зориулсан хувийн мэдээлэл (сануулга, хуанлийн мэдэгдэл), жор, хоолны төлөвлөгөө зэрэг персоналчилсан үйлчилгээ үзүүлэх дэлхийн анхны хөргөгч болжээ.
“Vision” хэсгийн хувьд AI агент нь суурилсан камерын тусламжтайгаар хөргөгчинд хийсэн шинэ болон боловсруулсан хүнсийг шууд таньж, хадгалалтын менежмент (хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн), жор санал болгох, худалдан авалтын жагсаалт гаргахад тусална.
Мөн Samsung-ийн мэдээлснээр уг Bespoke хөргөгч нь дуу хоолой эсвэл хүрэлтээр хаалгаа 90 градусаас дээшонгойлгож, хаах боломжтой. Энэ нь хүүхэд, ахмад настан, мөн гарын эв дүй эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэйхэрэглэгчдэд хүртээмжийг мэдэгдэхүйц сайжруулж байна.
👉 Samsung Bespoke AI Family Hub+ — хиймэл оюун ухаантай, гэр бүлийн гишүүн бүрт тохирсон дараагийн үеийн ухаалаг хөргөгч.



