Гэрийн ажлуудыг автоматжуулах Home Robot

LG CLOiD нэртэй гэрийн роботыг танилцуулснаар “ажил хөдөлмөргүй (zero-labor) ирээдүй” ямар байхыг CES 2026 дээр харууллаа. Энэхүү өхөөрдөм робот нь өдөр тутмын гэрийн ажлуудыг автоматжуулах зорилготойгоор бүтээгджээ.
CLOiD нь хоёр хөдөлгөөнт гар, мөн тус бүрдээ бие даан хөдөлдөг 10 хуруутай бөгөөд хүний гарын уян хатан, нарийн хөдөлгөөнийг дуурайж чадна. Ингэснээр хувцас эвхэх, аяга таваг угаагч машинд хийх зэрэг нарийн ажиллагаа шаардсан ажлуудыг гүйцэтгэх боломжтой.
LG-ийн “Affectionate Intelligence” (халамжит хиймэл оюун ухаан) хэмээх AI платформ дээр суурилсан тус робот нь олон төрлийн мэдрэгч болон дотоод AI чипсет-ийг ашиглан гэр дотор аюулгүй, ухаалгаар хөдөлнө.
Зарим үйлдлийг гүйцэтгэхдээ бага зэрэг удаан байсан ч, амьд үзүүлэн танилцуулгууд нь үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл үлдээж, CLOiD нь концепц төдий бус, бодит хэрэглээнд ойртсон гэрийн робот болохыг харууллаа.



