Технологи

CES 2026: Tехнологийн шилдэг бүтээгдэхүүнүүд

Дэлхийн хамгийн том технологийн үзэсгэлэн болох CES 2026 энэ жил 1-р сарын 6-9-ний өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо амжилттай зохион байгуулагдаж, ирэх жилүүдийн технологийн чиг хандлагыг тодорхойлох олон шинэ бүтээгдэхүүн, концепц шийдлүүдийг дэлхий дахинд танилцууллаа. Жил бүрийн адил CES нь зөвхөн худалдаанд гарах бүтээгдэхүүнүүдийг бус, ирээдүйн амьдралыг хэрхэн өөрчлөх технологийн туршилт, зоримог санаануудын тайз хэвээр байв.

Энэ жилийн CES-ийг технологийн хэвлэлүүд “роботуудын жил” хэмээн тодорхойлж байна. Хувцас эвхдэг, хөзөр тараадаг, ширээний теннис тоглодог, бүр тулааны хөдөлгөөн хийдэг хүн дүрст роботууд олны анхаарлыг татсан ч, тэд одоогоор бодит амьдралд бүрэн нэвтрэхэд бэлэн бус хэвээр байгааг үзэсгэлэн тодхон харууллаа. Гэсэн ч энэ нь CES 2026-гийн цорын ганц онцлох зүйл огтхон ч биш байв.

Samsung, LG, Sony, Lenovo зэрэг технологийн аваргууд хиймэл оюун ухаан (AI), дэлгэцийн шинэ үе, ухаалаг гэр, автомашин, эрүүл мэндийн төхөөрөмжүүдийн чиглэлд бодит хэрэглээнд ойртсон инновациудыг танилцуулсан бол, стартапууд зоримог, заримдаа этгээд шийдлүүдээр CES-ийн уур амьсгалыг улам сонирхолтой болголоо. Зарим бүтээгдэхүүнүүд ойрын саруудад зах зээлд гарахад бэлэн болсон бол, зарим нь технологи хаашаа явж байгааг харуулах ирээдүйн зураглал болж үлдэв.

CNET, Mashable, Wirecutter зэрэг олон улсын нэр хүндтэй технологийн хэвлэлүүд CES 2026-гаас хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, “гартаа авч туршиж үзмээр” бүтээгдэхүүнүүдийг онцлон нэрлэсэн байна. Эдгээр нь заавал хамгийн хачирхалтай нь биш, харин хэрэглэгчийн амьдралыг бодитоор өөрчилж чадах шийдлүүд гэдгээрээ ялгарчээ.

Доор бид CES 2026 дээр танилцуулагдсан, хамгийн их анхаарал татсан технологийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг ангилал тус бүрээр нь танилцуулж байна.

LG evo W6 OLED TV

Бараг л цаас шиг нимгэн ТВ

LG домогт “Wallpaper TV”-гээ OLED evo W6 загвараар дахин амилууллаа. Ердөө 9 мм зузаантай энэхүү ТВ нь хананд яг л наасан мэт суурилдаг бөгөөд жинхэнэ утасгүй OLED ангилалдаа дэлхийн хамгийн нимгэн загвар болж байна.
Шинэ Hyper Radiant Color Technology-ийн ачаар уламжлалт OLED-оос 4 дахин тод дүрс гаргах боломжтой. Zero Connect Box-оор дамжуулан алдагдалгүй 4K видео, аудиог 12 метр хүртэл зайнаас утасгүй хүлээн авна.


Samsung 130-inch Micro RGB TV

Дэлхийн анхны Micro RGB ТВ

Samsung CES 2026 дээр 130 инчийн R95H загварыг танилцуулсан нь Micro RGB технологитой дэлхийн анхны ТВ боллоо. Бие даан гэрэлтэх улаан, ногоон, цэнхэр бичил диодууд нь өнгө, нарийвчлалыг шинэ түвшинд гаргаж байна.
Минимал “Timeless Frame” дизайн нь анхаарлыг зөвхөн аварга дэлгэц дээр төвлөрүүлнэ.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


Lenovo ThinkPad Rollable XD Concept

Дэлгэгддэг дэлгэцтэй ирээдүйн зөөврийн компьютер

Ганц товч дарахад дэлгэц нь 13.3 инчээс 16 инч хүртэл тэлдэг ThinkPad Rollable XD нь зөөврийн бүтээмжийн ойлголтыг шинэчилж байна.
Lenovo ба Corning хамтран бүтээсэн Gorilla Glass Victus 2 хамгаалалттай бөгөөд AI-д суурилсан дуу хоолой, дохио зангааны удирдлагатай.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


ASUS Zenbook DUO

Хос дэлгэцтэй бүтээмжийн машин

Дараагийн үеийн Zenbook DUO нь хоёр 14 инчийн 3K Lumina OLED дэлгэцIntel Core Ultra (Series 3)процессор, 99Wh батарей-тай.
ASUS-ийн Ceraluminum материалтай их бие нь хөнгөн атлаа бат бөх хийцтэй.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


Roborock Saros Rover

Шат цэвэрлэдэг робот тоос сорогч

Saros Rover нь дугуйны оронд хөлтэй механизм ашиглаж, шатаар өгсөж уруудангаа цэвэрлэдэг анхны бодит шийдэл боллоо.
CES 2026 дээр Best Smart Home Tech шагнал хүртсэн энэ робот гэрийн цэвэрлэгээг шинэ түвшинд гаргаж байна.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


Lockin V7 Max

Батерей шаардлагагүй ухаалаг цоож

AuraCharge технологиор дамжуулан гэрлийн цацрагаар утасгүй цэнэглэгддэг V7 Max нь хэзээ ч батерей солих шаардлагагүй.
Хуруу, алга, 3D нүүр таних гурван биометр хамгаалалтыг дэмжинэ.


RayNeo X3 Pro

Утасгүй AR ухаалаг нүдний шил

eSIM-тэй X3 Pro нь ухаалаг утсанд холбогдохгүйгээр дуудлага хийх, хөгжим сонсох, бодит цагийн орчуулга хийх боломжтой. Камер, дэлгэц бүгд нүдний шилэнд нэгтгэгдсэн.


Plaud NotePin S

Яриаг мартахгүй AI зүү

3 метр хүртэл зайнаас яриа бичиж, автоматаар хөрвүүлж, дүгнэдэг зүүдэг AI төхөөрөмж.
Бугуйвч, зүүлт, зүү, clip — 4 янзаар зүүх боломжтой.


Samsung Galaxy Z TriFold

Гурван нугалаастай ухаалаг утас

Хаалттай үедээ энгийн утас, дэлгэхэд 10 инчийн таблет болж хувирна.
Galaxy AISamsung DeX-ийн дэмжлэгтэй.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


LEGO SMART Play

Дэлгэцгүй ухаалаг тоглоом

Чип, гэрэл, дуу суурилсан LEGO тоосгууд нь бүтээлийг амьд мэт болгоно.
Анхны цувралууд Star Wars-оор эхэлнэ.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


Hypershell X Ultra

Алхалтыг хөнгөвчлөх экзоскелетон

AI-д суурилсан энэхүү зүүдэг төхөөрөмж нь алхалтын хэв маягийг суралцаж,
биеийн ачааллыг 39%, зүрхний цохилтыг 42% хүртэл бууруулна.


Strutt Ev1

Бие даан зорчих “everyday vehicle”

Ev1 нь орчныг зураглан, дуу хоолойгоор удирдагддаг, автономит хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл юм.

Samsung Music Studio LS50H / LS70H

Wi-Fi чанга яригчийн шинэ стандарт

Samsung CES 2026 дээр Music Studio 5 (LS50H) болон Music Studio 7 (LS70H) нэртэй хоёр шинэ Wi-Fi чанга яригч танилцууллаа.
LS70H нь 3.1.1 сувагтай орон зайн дуугаралтDolby Atmos24-bit / 96kHz аудио боловсруулалтыг дэмжинэ.
Дизайнер Эрван Буруллек-ийн минимал хийц нь чанга яригчийг интерьерийн элемент болгож байна.


Fraimic Smart Canvas

AI-аар урлаг бүтээдэг ухаалаг жааз

Fraimic Smart Canvas нь Spectra 6 E-Ink өнгөт дэлгэцтэй, утасгүйолон жилийн батарейтай ханын canvas юм. Зураг харуулахаас гадна, хүссэн үедээ AI-аар урлаг бүтээж, сэтгэл санаанд тохируулан харуулах боломжтой. Апп, subscription, cloud шаардлагагүй.


HONOR Robot Phone

Камертай “робот” ухаалаг утас

Энгийн Android утас мэт харагдавч арын камер нь механик гарч ирдэг физик гимбал болж хувирна. XYZ тэнхлэгийн моторжуулсан тогтворжилт болон AI автономит дагалдалт нь видеог шинэ түвшинд гаргана.


TCL Note A1 NxtPaper

Цаас шиг мэдрэмжтэй AI таблет

11.5 инчийн NxtPaper дэлгэц нь бичих, уншихад цаас мэт мэдрэмж өгч, TÜV-certified бага цэнхэр гэрэлтэй. AI-д суурилсан орчуулга, дуу бичлэг, дүгнэлт, мөн Circle to Search with Google-ийг дэмжинэ.


Clicks Communicator

BlackBerry-гийн сүнс эргэн ирлээ

QWERTY гар, 4 инчийн дэлгэц5Gчихэвчний оролтmicroSD дэмжлэгтэй минимал ухаалаг утас. Үнэ: $399.99 (preorder)


Samsung Bespoke AI Family Hub+

Google Gemini-тэй ухаалаг хөргөгч

AI Vision + LLM ашиглан гэр бүлийн 6 гишүүнд хувийн мэдээлэл, жор, сануулга өгнө.
Камер нь хүнсийг таньж, хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг анхааруулна.
Дуу хоолойгоор хаалгаа онгойлгож/хаана.


Birdbuddy 2

Шувуу таньдаг ухаалаг тэжээгч

2K HDR видео5MP зурагдуугаар шувуу таних шинэ боломжтой.
Мөн Birdbuddy 2 Mini болон Petal Camera танилцуулагдсан.


SpotOn Nova Edition

Нохойд зориулсан хамгийн нарийвчлалтай GPS

Хос зурваст GPS-ийн ачаар:

  • 8 дахин илүү нарийвчлал
  • 40% бага drift

Утасгүй “үл үзэгдэх хашаа” ба байршил тогтоох систем.


WIZPR RING

AI-тай шивнэн ярих ухаалаг бөгж

Wake word шаардлагагүй, дуу чимээнд тэсвэртэй AI voice control. Утас түгжигдсэн үед ч ажиллана. 2 хоногийн батарейтай.


Lenovo AI Glasses Concept

Утаснаас хамаарал багатай AI нүдний шил

Бодит цагийн орчуулга, teleprompter, зураг таних, мультимедиа удирдлага.
45 грамм жинтэй8 цагийн батарейтай.


LG CLOiD Home Robot

Гэрийн ажлыг автоматжуулах робот

2 гар, 10 хуруутай, хувцас эвхэх, аяга таваг хийх чадвартай. LG-ийн Affectionate Intelligence AI платформ дээр ажиллана.


Aqara Smart Lock U400

iPhone-д төгс auto-unlock цоож

Ultra-Wideband (UWB) технологиор ойртолтыг маш нарийвчлалтай илрүүлнэ.
Matter over Thread, олон нэвтрэх горимтой.
Үнэ: $270


Boston Dynamics Atlas

CES 2026 дээр хүн бүрийн ярианы сэдэв болсон ганц робот

CES 2026 дээр танилцуулагдсан олон хүн дүрст роботууд дундаас Atlas нь маргаангүйгээр хамгийн шилдэг ньбайлаа. Үзэсгэлэн дээр харуулсан прототип загвар нь байгалийн мэт алхалтын хөдөлгөөнөөрөө олныг гайхшруулсан бол, эцсийн бүтээгдэхүүн нь аль хэдийн үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсныг харууллаа.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.


CES 2026 нь AI-г өдөр тутмын хэрэглээнд бодитоор шингээсэн жил байлаа. AI, автоматжуулалт, хүртээмж, шинэ форм фактор-ууд бодит бүтээгдэхүүн болон хувирч эхэлснийг харууллаа. Эдгээр төхөөрөмжүүд нь “ирээдүй” биш — ойрын амьдралын бодит шийдлүүд болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button