Life

Америкийн эрдэмтэд шинэ өнгө нээжээ

Америкийн эрдэмтэд туршилт хийж байх явцдаа дэлхий дээр урьд өмнө нь хэн ч харж байгаагүй шинэ өнгийг нээсэн хэмээн мэдэгдлээ. 

Туршилтын үеэр торлог бүрхэвчийн тодорхой эсүүдийг өдөөхийн тулд лазерын импульсыг оролцогчдын нүд рүү тусгасан ба цэнхэр-ногоон өнгөний сүүдрийг олж харжээ. Эрдэмтэд энэ өнгийг “оло” гэж нэрлэсэн байна. Харин ийм шинэ өнгө байгаа эсэхэд зарим эрдэмтэн эргэлзэж байна. 

Торлог бүрхэвч нь нүдний арын хэсэгт байрлах гэрэлд мэдрэмтгий эд эсийн давхарга бөгөөд харааны мэдээллийг хүлээн авах, боловсруулах үүрэгтэй. Тус бүрхүүл нь гэрлийг цахилгаан дохио болгон хувиргаж, харааны мэдрэлээр дамжуулан тархинд илгээснээр бид харах чадвартай болдог. Нүдний торлог бүрхэвч нь өнгө мэдрэх үүрэгтэй S, L, M гэсэн гурван төрлийн эсүүдээс бүрддэг ба эдгээр эс бүр цэнхэр, улаан, ногоон гэрлийн долгионы уртад мэдрэмтгий байдаг.

Харин энэхүү судалгааны үеэр лазер нь зөвхөн M төрлийн эсүүдийг л идэвхжүүлсэн бөгөөд ингэснээр онолын хувьд төрөлхийн харах үйл явцад тархинд үүсдэггүй шинэ өнгөний дохиог илгээсэн аж. Энэ нь “оло” хэмээх өнгийг амьдрал дээр нүдээр шууд харах боломжгүй, зөвхөн тусгай өдөөлтийн аргаар л мэдрэх боломжтой гэсэн үг юм.

Туршилтын явцад харагдсан өнгийг баталгаажуулахын тулд оролцогч бүр олж харсан сүүдэр нь “оло” өнгөтэй яг адилхан болох хүртэл өнгөний дискийг тохируулан барьсан байна. Гэвч зарим мэргэжилтнүүд шинээр харагдсан өнгийг байгааг батлахын тулд “нэмэлт судалгаа шаардлагатай” гэж үзэж байгаа ажээ.  

Профессор Энг “оло” өнгийг техникийн хувьд харахад үнэхээр хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч түүний багийнхан дальтонизмтай хүмүүсийн хувьд тэдний өнгө ялгах чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохоор цаашид судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button