NCT 127, ALPHA DRIVE ONE, RESCENE тэргүүлсэн Circle долоо хоногийн чартууд

Circle Chart 8-р сарын 23-29-ний долоо хоногийн чартыг танилцууллаа. Энэ удаагийн жагсаалтад NCT 127 давхар тэргүүлж, нийт digital чарт болон digital download чартыг “Blingy” дуугаар зэрэг тэргүүлсэн байна.
Physical album chart-т ALPHA DRIVE ONE-ийн шинэ мини цомог “UNBREAKABLE : 少年BEAST” нэгдүгээрт оржээ. Мөн NCT 127-ийн шинэ студийн цомог “BLINGY” хоёрдугаарт, NEXZ-ийн “SAUCIN’” гуравдугаарт жагссан бол ENHYPEN-ийн “THE SIN : BLISS” дөрөвт, TUIDE-ийн анхны EP “TUNE & PLAY” тавд орсон байна.
Digital download chart-т мөн NCT 127-ийн “Blingy” нэгдүгээр байрт бичигдэж, ALPHA DRIVE ONE-ийн “BORN DIRE” хоёрдугаарт оржээ. aespa-ийн Winter-ийн бие даасан сингл “Speed of Summer” гуравт, ENHYPEN-ийн “Bloody Paradise” дөрөвт, NEXZ-ийн “SAUCIN’” тавд жагссан байна.
Нийт digital chart-т NCT 127-ийн “Blingy” нэгдүгээрт бичигдсэн бөгөөд RESCENE-ийн “LOVE ATTACK” хоёрт орлоо. Дараа нь BIGBANG-ийн “BiiiG”, CORTIS-ийн “REDRED”, I.O.I-ийн “Suddenly” эхний тавыг бүрдүүлсэн байна.
Streaming chart-т RESCENE-ийн “LOVE ATTACK” энэ долоо хоногт ч нэгдүгээр байраа хадгалж, CORTIS-ийн “REDRED” хоёрт үлджээ. BIGBANG-ийн “BiiiG” 15 байр ахин гуравт орсон бол I.O.I-ийн “Suddenly”, aespa-ийн “LEMONADE” дараалан дөрөв, тавд жагссан байна.
Global K-pop chart-т HUNTR/X-ийн “Golden” тэргүүллээ хамгаалж, ATEEZ-ийн “BAD” хоёрт, BTS-ийн “SWIM” гуравт орсон байна. BLACKPINK-ийн Rosé, Bruno Mars-ийн “APT.” дөрөвт, ENHYPEN-ийн “Bloody Paradise” 30 байр ахиж тавд бичигдсэн байна.
Social Chart 3.0-ын тэргүүн байрт ILLIT орсон бөгөөд BTS хоёрт, aespa гуравт жагсжээ. ATEEZ дөрөвт, Stray Kids тавд бичигдсэн байна. Soompi мэдээгээр Circle Chart-ийн долоо хоногийн үзүүлэлт ийнхүү тодорлоо.



