Apple EventMobileТехнологи
Apple-ийн эвхэгддэг iPhone Duo яагаад анхаарал татав?

Apple эцэст нь эвхэгддэг утасны зах зээлд орж ирлээ. iPhone Duo 10-р сарын 23-нд худалдаанд гарч, $1,999-ын үнээр Samsung, Google, OnePlus-ийн дээд зэрэглэлийн foldable-уудтай шууд өрсөлдөнө.
Гэхдээ энэ төхөөрөмжийг онцгой болгож байгаа зүйл нь зөвхөн Apple-ийн нэр биш. iPhone Duo нь passport-style нугалаастай цөөн загварын нэг бөгөөд дотоод, гадаад дэлгэцийн харьцаа ижил. Тиймээс дэлгэцийг хагас эвхсэн үед ч зарим апп дээр ашиглах боломжтой.
Apple мөн дотоод дэлгэц дээр тусгай хамгаалалтын давхарга болон шинэ hinge бүтэц ашигласан нь төхөөрөмжийн бат бөх байдал, хэрэглээний туршлагыг илүү чухал болгож байна. Энэ нь эвхэгддэг утасны зах зээл дээр Apple зүгээр нэг оролцогч биш, стандарт тогтоогч болохыг харуулж байна.



