Life

STARSHIP IVE-г онилсон хуурамч видеоны хэргээр ял гарсныг мэдэгдлээ

STARSHIP Entertainment компани IVE хамтлагийг онилсон хортой нийтлэл, агуулгын эсрэг явуулж буй хууль зүйн ажиллагааныхаа явцыг шинэчилж мэдээллээ. Soompi-гийн мэдээлснээр, есдүгээр сарын 9-нд нэгэн шүүгдэгчийг IVE-ийн уран бүтээлчдийн нэгийг онилсон хуурамч видео тараасан зэрэг эрүүгийн хэрэгт буруутган шүүхээс хорих ял оноосон байна.

Тус агентлаг мөн Jang Won Young (Жан Вон Ён)-ийг онилсон хортой агуулгыг давтан нийтэлж, түгээсэн этгээдүүдийн эсрэг нэмэлт эрүүгийн гомдол гаргаснаа мэдэгдэв. STARSHIP энэхүү үйлдлүүдэд худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх, хуурамч видео бүтээж түгээх зэрэг багтаж байгааг онцолж, тэг хүлцлийн бодлогын дагуу цаашид ч иргэний болон эрүүгийн шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлнэ гэжээ.

Мөн агентлаг хуульчид болох KIM & CHANG-тай хамтран нотлох баримт цуглуулж, YouTube-ийн зарим суваг болон цахим орчны хортой агуулга түгээдэг хаягуудыг цаашид ч хянасаар байхыг дурдсан байна. Тэд нэр нууцалсан эсвэл гадаад платформ ашигласан тохиолдолд ч зохих хууль ёсны ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button