ТехнологиApple EventMobileШинэ бүтээгдэхүүн
Apple-ийн анхны foldable iPhone 2,000 долларт хүрлээ

Apple анхны эвхэгддэг iPhone-оо зарлалаа. iPhone Duo нэртэй энэ модель нь 5.4 инчийн гадна, 7.6 инчийн дотор дэлгэцтэй, хоёр арын камертай, Touch ID-тай, IP68 хамгаалалттай ирж байна.
Apple зөвхөн шинэ загвар гаргаагүй, iOS-оо эвхэгддэг хэлбэрт илүү тохируулсан софтверийн олон шийдэл танилцуулжээ. Энэ нь iPhone-ы фэнүүдэд сонирхолтой ч хамгийн том асуулт нь үнэ дээр байна.
256GB хувилбар нь 1,999 ам.доллараас эхэлж, урьдчилсан захиалга 10-р сарын 16-нд нээгдэнэ. Харин худалдаанд 10-р сарын 23-нд гарна.
Apple-ийн хувьд энэ бол зүгээр нэг шинэ утас биш. Foldable зах зээлд шууд өндөр үнээр орж, premium сегментэд шинэ стандарт тогтоох оролдлого юм.



