БизнесХөрөнгийн зах зээл
Трамп: Газрын тос, шатахууны үнэ сонгуулийн дараа л буурна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефть, шатахууны үнэ ойрын үед буурахгүй гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр, Ирантай холбоотой хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан өсөөд буй эрчим хүчний үнэ завсрын сонгуулийн дараа л суларч мэднэ.
Эрчим хүчний зах зээл дэх савлагаа нь АНУ-ын хэрэглэгчдийн өдөр тутмын зардалд шууд нөлөөлж байгаа. Ялангуяа бензиний үнэ өндөр хэвээр байгаа энэ үед сонгуулийн өмнөх эдийн засгийн уур амьсгал улс төрийн гол сэдэв болоод байна.
Трампын энэ байр суурь нь геополитикийн эрсдэл, эрчим хүчний нийлүүлэлт, дотоодын улс төрийн дарамт хоорондын зөрчлийг тод харууллаа. Зах зээл дэх хүлээлтээр бол Ойрх Дорнодын нөхцөл байдал тогтворжих хүртэл нефтийн үнэ огцом буурах магадлал бага хэвээр байна.



