Life

TIOT хамтлагийн Choi Woojin түр хугацаагаар завсарлана

Soompi-гийн мэдээлснээр TIOT хамтлагийн Choi Woojin уран бүтээлийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар түр завсарлахаар болжээ. Агентлаг Redstart ENM энэ тухай есдүгээр сарын 9-нд мэдэгдэж, удаан хугацааны ярилцлага, хэлэлцүүлгийн дараа ийм шийдвэр гарсан гэжээ.

Тус мэдэгдэлд Choi Woojin удахгүй болох албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй гэж дурдсан байна. Харин одоо бэлтгэж буй цомгийн дуунууд болон клипний зураг авалтын хэсгээ аль хэдийн дуусгасан тул түүний оролцсон ажил бүтээлд шингэхээр байгаа аж.

Үүний зэрэгцээ тэр цаашид шинээр товлогдох сурталчилгааны хөтөлбөр, телевизийн оролцоо, контентын зураг авалтад оролцохгүй. TIOT хамтлаг товлосон хуваарийнхаа дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гишүүд фэнүүддээ зориулсан уран бүтээл, тоглолтоо үргэлжлүүлнэ гэж агентлаг нэмж мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button