Nvidia-ийн DLSS 5 задраад, моддерууд бүх тоглоомд туршиж эхэллээ

Nvidia-ийн дараагийн AI upscaling технологи болох DLSS 5 албан ёсоор гараагүй байхад нь задраад, modder-ууд шууд тоглоомууд дээр туршиж эхэллээ. Skyrim, Cyberpunk 2077, GTA V, Control зэрэг дээр эхний демо-нууд аль хэдийн гарч, дүрслэлд AI ямар хүчтэй нөлөө үзүүлж болохыг харуулж байна.
Энэ бүхэн NBA 2K27-ийн early-access build дотор DLSS-ийн “Neural Rendering” файл илэрснээр эхэлжээ. RenoDX Discord-ийн моддинг баг уг файлыг салгаж аваад Control дээр ажиллуулсан бөгөөд удалгүй бусад тоглоом руу ч нэвтэрсэн байна.
Нэгэн бичлэг дээр Control-ын гол дүр Jesse Faden-ийн царай, нарийвчлал нь тохиргооноос шалтгаалан мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг үзүүлжээ. Энэ нь Nvidia-ийн AI эффектүүд зөвхөн нэг хоёр AAA тоглоомд биш, бүхэл бүтэн mod scene-д шинэ давалгаа авчирч болзошгүйг харуулж байна.



