Технологи

GTA VI-ийн 27 минутын тизер YouTube-д цацагдлаа

Rockstar эцэст нь Grand Theft Auto VI-ийн “extended look”-оо YouTube болон өөрийн сайтад нийтэллээ. Уг 27 минут орчим үргэлжилсэн танилцуулга нь өмнө нь Netflix дээр нээлтээ хийсэн бөгөөд бүх бичлэгийг PS5 хувилбараас авсан гэдгээрээ онцлог.

Гэхдээ энэ удаагийн видео тоглох механикаас илүүтэй уур амьсгал, гол дүрүүд болох Jason Duval, Lucia Caminos, мөн тоглоомын ертөнцийн байршлуудыг түлхүү харуулж байна. Товчхондоо, энэ бол GTA VI ямар “мэдрэмжтэй” байхыг зарсан урт preview.

Rockstar creator-уудад урьдчилан reaction видео хийх боломж олгосноор YouTube дээрх албан ёсны хувилбар гарахаас өмнө ч олны анхаарал аль хэдийнэ татагдсан. Энэ нь GTA VI зөвхөн тоглоом биш, маркетингийн асар том media event болж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button