Технологи

Apple TV дахиад үнээ нэмж, сард $14.99 боллоо

Apple TV+ дахин үнээ нэмж, стримингийн зах зээлд бас нэг дохио өглөө. Шинэ болон одоогийн хэрэглэгчдийн сарын төлбөр $12.99-оос $14.99 болж өссөн нь дөрвөн жилийн доторх дөрөв дэх нэмэгдэл юм.

Жилийн багц ч мөн $99-өөс $119 болж өсөв. Харин Apple One-ын тусдаа багц, Apple TV болон бусад үйлчилгээ багтдаг хувилбар нь сард $19.95-оос $21.95 болсон байна.

Өөрчлөлт шууд хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн захиалагчдад дараагийн төлбөрөөс нь өмнө мэдэгдэнэ. Apple-ийн хувьд энэ өсөлт нь контентын зардал, стримингийн өрсөлдөөн нэмэгдэж буйг харуулж байна. Гэхдээ хэрэглэгчдийн хувьд “чанартай контент = өндөр үнэ” гэсэн шинэ хэм хэмжээ улам тогтож байгаагийн дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button