БизнесХөрөнгийн зах зээл

Женсен Хуанг Nvidia-ийн хиймэл оюуны хөрөнгө оруулалтыг хамгаалав

Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг компанийн хиймэл оюуны экосистем дэх санхүүгийн оролцоо өсөн нэмэгдэж буйг хамгаалан тайлбарлалаа. Тэрбээр энэ төрлийн хөрөнгө оруулалтыг “амьдралдаа нэг удаа тохиох боломж” хэмээн тодорхойлж, эрсдэл нь харьцангуй бага гэж мэдэгдсэн байна.

Хуангийн хэлснээр Nvidia зөвхөн чип нийлүүлээд зогсохгүй, AI стартапууд болон түншүүдийн өсөлтийг дэмжих замаар бүхэл бүтэн салбарын хөгжилд түлхэц өгч байгаа аж. Энэ нь хиймэл оюуны эрэлт огцом өсөж байгаа өнөөгийн зах зээлд Nvidia-ийн байр суурийг улам бататгаж байна.

Гэхдээ компанийн энэ стратеги нь AI зах зээлийн тэлэлт удаан үргэлжлэх үү, эсвэл хөрөнгө оруулалтын хөөс үүсэх үү гэсэн асуултыг ч давхар сөхөж байна. Хуанг харин өнөөгийн боломжийг алдах нь илүү том эрсдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button