Технологи
Subnautica 2 Steam дээр шууд тэсрэлт хийлээ
Unknown Worlds-ийн шинэ усан доорх survival game болох Subnautica 2 Steam дээр гарсан даруйдаа шуугиан тарьлаа. Нэг цаг хүрэхгүй хугацаанд тоглоом Steam-ийн жагсаалтыг огцом авирч, аль хэдийн 1 сая гаруй хувь борлогдсон гэж мэдэгдэв.
Одоогоор Subnautica 2 нь Steam дээр 460,000 гаруй зэрэг тоглогчтойгоор дөрөвдүгээрт бичигдэж байна. Зөвхөн Counter-Strike 2, Dota 2, PUBG: Battlegrounds л түүнээс өмнө явна.
Энэ тоонд Epic Games Store болон Xbox дээрх тоглогчид ороогүй нь бүр ч сонирхолтой. Өөрөөр хэлбэл, early access хэлбэрээр гарсан ч тоглоом аль хэдийнээ олны анхаарлыг хүчтэй татаж, том франчайз болж чадах дохио өглөө. Game studio-уудын хувьд энэ бол комьюнити, hype, launch strategy гурвын хүчийг дахин харуулсан кейс юм.



