Microsoft Claude Code-оос яагаад ухарч байна вэ?
Microsoft өнгөрсөн арванхоёрдугаар сард ажилтнуудаа Anthropic-ийн Claude Code AI хэрэгсэл дээр туршиж эхэлсэн. Зөвхөн developer-ууд ч биш, төслийн менежер, дизайнер зэрэг код бичдэггүй багийнхан хүртэл AI-гаар программ хөгжүүлэхийг мэдэрч үзэх боломжтой болсон юм.
Гэхдээ энэ туршилт хэтэрхий амжилттай болсон бололтой. Дотоод эх сурвалжуудын мэдээлснээр Microsoft одоо Claude Code-ийн ихэнх лицензийг цуцалж, оронд нь өөрийн Copilot CLI-г түлхүү ашиглуулах гэж байна.
Энэ шийдвэр нь зүгээр нэг бүтээгдэхүүн солих асуудал биш. AI coding tools-ийн зах зээлд Microsoft өөрийн экосистемийг илүү хатуу барих дохио өгч байна. Техникийн багуудын хувьд энэ нь Anthropic-ийн хэрэгсэлээс татгалзах, харин Microsoft-ын платформ дотор үлдэх шахалт болж магадгүй. AI хөгжүүлэлтийн өрсөлдөөн одоо зөвхөн кодын чанараар биш, компанийн дотоод хэрэглэгчийг хэн илүү удаан тогтоож чадахаар хэмжигдэж эхэллээ.



