Beats Solo 4 жилийн хамгийн хямд үнэдээ буулаа
Apple-ийн Beats Solo 4 утасгүй чихэвч энэ жилийн хамгийн хямд үнэдээ эргэж орж, Amazon, Best Buy, Target дээр 129.95 ам.доллар болжээ. Энэ нь анхны үнээсээ 70 ам.доллараар хямдарсан гэсэн үг.
Сонирхолтой нь, Beats Solo 4 нь iPhone төдийгүй Android дээр ч сайн ажилладаг. USB-C болон 3.5 мм кабелиар lossless аудио дэмждэг тул чанарын хувьд энэ ангилалдаа хүчтэй сонголт хэвээр байна.
Apple-ийн Find My болон Google-ийн Find Hub-тай холбогддог нь алга болвол олоход хялбар болгодог. Android хэрэглэгчид автомат device switching ашиглана, харин iPhone хэрэглэгчид head-tracking spatial audio-г асааж чадна.
Цэнэг нь бараг хоёр өдөр хүрдэг, дууссан ч утастайгаар сонссоор байж болно. ANC байхгүй ч эвтэйхэн memory foam дэвсгэр нь гаднын дууг тодорхой хэмжээнд дарна. Одоо энэ загвар утасгүй чихэвч авах гэж буй хүмүүст хамгийн ашигтай deal-ийн нэг болж байна.



