Google-ийн шинэ градиент дүрс бүх апп руу тархаж байна
Google 2025 оны сүүлээр эхлүүлсэн шинэ gradient дүрсний загвараа одоо бусад аппууддаа ч авчирч эхэллээ. 9to5Google-ийн олж харсан зургууд дээр хуучны нэгэн жигд дугуй дүрслэл алга болж, илүү зөөлөн, дулаан өнгө шилжилттэй шинэ look гарчээ.
Булан нь илүү бөөрөнхий, өнгөнүүд нь пастелаас эхлээд Google-ийн тод үндсэн өнгөнүүд рүү аажмаар шилжинэ. Энэ стиль өмнө нь Google G лого, Gemini, Photos, Maps дээр харагдсан бөгөөд AI-тэй холбоотой шинэ чиглэлийн дохио гэж тайлбарлагдаж байна.
Google-ийн хувьд энэ бол зүгээр нэг дизайн өөрчлөлт биш. Аппуудын нэгэн жигд шинэчлэл нь AI бүтээгдэхүүнүүдээ илүү танигдацтай, илүү premium мэдрэмжтэй болгох бизнесийн алхам болж байна. Дизайн өөрчлөгдөнө гэдэг хэрэглэгчийн анхаарал, брэндийн байршуулалтад шууд нөлөөлдөг.



