БизнесХөрөнгийн зах зээл
Goldman Sachs-ийг рекорд хувьцааны арилжаа аварч, улирлын орлогоо түүхэн дээд түвшинд хүргэлээ
Goldman Sachs энэ оны нэгдүгээр улиралд хувьцааны арилжааны орлогоороо түүхэн дээд үзүүлэлт тогтоож, улирлын нийт орлогоо компанийн түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүргэлээ.
Зах зээлийн савлагаа, арилжааны идэвх нэмэгдсэнээс ашиг хүртсэн тус банкны equities trading буюу хувьцааны арилжааны бизнес ийнхүү хүчтэй өсөлт үзүүлсэн нь Goldman Sachs-ийн санхүүгийн үзүүлэлтийг голлон дээш татсан байна.



