БизнесХөрөнгийн зах зээл
Жейми Даймон: Anthropic-ийн Mythos нь кибер халдлагад ашиглагдаж болох “илүү олон эмзэг цэг”-ийг илчиллээ
JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жейми Даймон Anthropic компанийн Mythos технологийн талаар ярихдаа энэ нь кибер аюулгүй байдлын хувьд “илүү олон эмзэг цэг” бий болгож болзошгүйг анхаарууллаа.
Түүний хэлснээр, бүтээмжийг өсгөх хэрэгсэл хэмээн корпорацууд хүлээн авч буй хиймэл оюуны ийм төрлийн технологиуд нь нэг талдаа ажлыг хөнгөвчилж, нөгөө талдаа систем рүү нэвтрэх шинэ арга замуудыг олж өгч, ноцтой эрсдэл дагуулж байна.
Өөрөөр хэлбэл, бизнесүүдийн өдөр тутмын ажлыг хурдлуулж, автоматжуулахад тусалж буй AI платформууд нь зөвхөн ашиг тустай төдийгүй, халдагчдад сүлжээ, өгөгдөл, дотоод систем рүү довтлох шинэ боломж нээж болзошгүйг Даймон онцолсон байна.



