Alibaba 290 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тэргүүлж, шинэ төрлийн хиймэл оюуны загвар хөгжүүлэхээр боллоо
Alibaba тэргүүлсэн 290 сая ам.долларын хөрөнгө оруулалтын шинэ тойргоор Хятадын стартап Shengshu хиймэл оюуны дараагийн үеийн “ерөнхий ертөнцийн загвар” (general world model) хөгжүүлэхээр зэхэж байна.
Энэ төрлийн загвар нь өнөөгийн том хэлний загваруудын (LLM) хязгаарлалтыг давж, бодит орчныг илүү сайн ойлгон загварчлахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн текст ойлгож, хариу үүсгэхээс гадна орон зай, хөдөлгөөн, физик орчин, объектуудын харилцан үйлчлэлийг илүү нарийвчлалтай “суралцаж” чадна гэсэн үг.
Шинэ санхүүжилтийг ашиглан Shengshu робототехникийн салбарт илүү практик хэрэглээтэй шийдлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хиймэл оюуныг лабораторийн түвшнээс бодит үйлдвэрлэл, үйлчилгээ, автоматжуулалтад ойртуулах алхам гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд LLM-үүд асар хурдтай хөгжсөн ч логик, бодит орчны ойлголт, олон үе шаттай үйлдэл гүйцэтгэх чадвар нь одоо ч сул тал хэвээр байна. Харин “world model” хандлага нь AI-г зөвхөн хэлний түвшинд бус, дэлхийг дуурайлган ойлгодог илүү ухаалаг систем рүү шилжүүлэх боломж гэж салбарынхан харж байна.



