OPPO Reno15 цувралыг Монголд албан ёсоор танилцууллаа
50MP Ultra-Wide Selfie камер, сайжруулсан Portrait горим, Creator видео хэрэгслүүдээр дараагийн үеийн бүтээлч төхөөрөмжийг дахин тодорхойллоо.
[Улаанбаатар] [Монгол] [04.09] —— OPPO өнөөдөр Reno15 цувралын шинэ загварууд болох Reno15 5G болон Reno15 F 5G-ийг Монгол Улсад албан ёсоор танилцуулж байна. Энэхүү цуврал нь бүх талын бүтээлч хамтрагч болохоор зориулагдсан бөгөөд 50MP ultra-wide selfie камер болон AI-д суурилсан ухаалаг хэрэгслүүдийг нэгтгэснээр зураг авах, засварлах үйл явцыг нэг товч даралтаар гүйцэтгэх боломжийг олгож байна.
Зөвхөн дүрсний өндөр гүйцэтгэлээр зогсохгүй, Reno15 цуврал нь батарейн гайхалтай үзүүлэлттэй. 7,000mAh багтаамжтай батарей болон 80W Super VOOC™ Fast Charging технологийн ачаар хэрэглэгчид контент бүтээх, ашиглах үйлдлээ тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой. Шинэ ColorOS 16 систем нь гурвалсан хөдөлгүүр (tri-engine) технологид суурилан маш жигд, хурдан ажиллагааг хангана. Мөн OPPO-ийн 6 хүртэлх жилийн гүйцэтгэлийн тогтвортой байдлын баталгаатай тул удаан хугацаанд найдвартай ашиглах боломжтой. (1)

Reno14 цувралын амжилттай дизайныг үргэлжлүүлсэн Reno15 нь аврорагийн (туйлын туяа) ид шидийн гоо үзэсгэлэнгээс санаа авч, барьж харахад гялалзсан, хөдөлгөөнт мэдрэмж төрүүлэх өвөрмөц дизайнтай. (2)
Reno15 5G (6.59 инч) болон Reno15 F 5G (6.57 инч) загварууд нь 120Hz refresh rate бүхий дэлгэцтэй бөгөөд гүйцэтгэл ба дүрсний чанарын төгс тэнцвэрийг бүрдүүлнэ. Мөн IP66, IP68, IP69 зэрэглэлийн ус, тоосны хамгаалалттай тул бороо, ус цацрах зэрэг нөхцөлд ч санаа зоволтгүй зураг авах боломжтой. Splash Touchтехнологи нь нойтон гар дээр ч дэлгэцийн хариу үйлдлийг тогтвортой байлгана.

Өөрийгөө болон өөрийн ертөнцийг урьд өмнө байгаагүй дүрсэл
Амьдралын мөч бүрийг хялбархан буулгах зорилготой Reno15 цувралын камер нь дэвшилтэт дүрс боловсруулах технологи, ухаалаг процессинг, AI хэрэгслүүдийг нэгтгэн бүрэн хэмжээний бүтээлч төхөөрөмжийг бий болгож байна. Өндөр чанартай хөрөг зураг эсвэл selfie авах үед, тэр ч байтугай эсрэг гэрэлтэй эсвэл бага гэрэлтэй нөхцөлд ч хэрэглэгчид төвөггүйгээр premium контент бүтээх боломжийг олгоно.
Reno15 цуврал нь шинэлэг 50MP ultra-wide selfie камер-ыг танилцуулж байна. 100° өргөн өнцгийн харах хүрээний ачаар хэрэглэгчид selfie stick ашиглахгүйгээр эсвэл өнцөг тохируулах гэж төвөгшөөхгүйгээр олон хүнийг эсвэл өргөн байгаль орчныг нэг кадрт багтаах боломжтой. Энэ нь аяллын тэмдэглэл болон өдөр тутмын story контент бүтээхэд төгс тохирно.
Мөн Reno15 5G загвар нь 50MP telephoto portrait линз-тэй бөгөөд перископ бүтэцтэй, классик 85mm хөрөг стандарттай ойролцоо дүрслэл гаргана. Энэхүү линз нь байгалийн гүнзгийрэл (bokeh) болон зөв пропорц бүхий хагас биеийн хөрөг зургийг гайхалтайгаар буулгадаг.
Шинэ Pop-up функц нь дурсамжийг дэлгэцээс “амилуулах” мэт мэдрэмж төрүүлнэ. Энэхүү технологи нь олон зургийг давхарлан нэгтгэж, илүү гүнзгий давхарга бүхий бүтээл үүсгэн, гол объектыг тодруулж гаргадаг. AI Motion Photo Pop-up II-ийн тусламжтайгаар хөдөлгөөнт хөрөг, амьтдын динамик коллаж, эсвэл өөр өөр цаг хугацааны агшнуудыг нэгтгэсэн визуал түүхийг бүтээх боломжтой.
Динамик зураг засварлалтыг шинэ түвшинд гаргаж, AI Motion Photo Eraser нь видеон дахь хүсээгүй объектуудыг нэг товшилтоор устгана. Харин AI Motion Photo Slow Motion функц нь AI frame interpolation ашиглан энгийн хөдөлгөөнт зургуудыг кино мэт slow-motion эффекттэй болгож хувиргана. (3)

Жигд ажиллагаа, бат бөх найдвартай байдалд зориулагдсан
OPPO Reno15 цуврал нь өдөр тутмын хэрэглээ болон тоглоомын хэрэгцээг төвөггүй гүйцэтгэх хүчирхэг гүйцэтгэлийг санал болгохын зэрэгцээ урт хугацаанд найдвартай ажиллагаа болон сайжруулсан холболтын боломжийг бүрдүүлж байна.
Reno15 цуврал нь сүлжээний холболтын гүйцэтгэлдээ цогц шинэчлэлт хийж, AI LinkBoost 3.0 технологийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд илүү тогтвортой, хурдан холболтыг хангана.
Мөн энэхүү цуврал нь өөр өөр экосистемүүдийн хооронд саадгүй холбогдох боломжийг бүрдүүлдэг. O+ Connect функц нь OPPO болон iOS/iPadOS төхөөрөмжүүдийн хооронд хурдан файл дамжуулах боломжийг олгоно.
Үүнээс гадна macOS болон Windows үйлдлийн системүүд дээр дэлгэц толилуулах (screen mirroring) болон компьютерыг алсаас удирдах боломжийг дэмжсэнээр Reno15 цуврал нь харилцан уялдаатай дижитал ажлын орчны төв цөм болж байна.
Үнэ ба албан ёсны борлуулагчид
OPPO Reno15 цуврал нь Aurora Blue, Aurora White, Misty Blue зэрэг загварлаг, сонгодог өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байна. (Өнгөний сонголт нь загвараас хамаарч өөр байж болно.)
Одоогоор дараах албан ёсны сувгуудаар худалдаалагдаж байна:
- Arina Electronics
- Next Electronics
- Mobicom
Үнэ болон бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцах:
Arina: https://arina.mn/productm/2731/57
Next: https://next.mn/mn/product/reno15f-aurorablue
[1] Мэдээллийн эх сурвалж: OPPO Labs. Reno15 5G загвар нь 6 хүртэлх жилийн гүйцэтгэлийн жигд байдлын хамгаалалт (fluency protection)-ийг дэмжих бол Reno15 F 5G нь 5 хүртэлх жилийн хамгаалалтыг дэмжинэ.
[2] Reno15 5G загвар нь нэгдмэл шилэн их бие (integrated glass body), AI Smart Motion Photo Pop-up, 4K HDR Super Steady Video, тоглоомын дэлгэц бичлэг (game screen capture), мөн компьютерыг алсаас удирдах (remote PC control) зэрэг боломжуудыг агуулсан.
[3] AI Motion Photo Eraser функц нь дараагийн программ хангамжийн шинэчлэлтээр (software update) ашиглах боломжтой болно.



