Кино урлагУрлаг

2026 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙХ ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ 26 КИНО

Шинэ он гарсан нь — биднийг маш олон шинэ кино хүлээж байна гэсэн үг.
Ирэх 12 сарын хугацаанд кино театр болон стриминг платформ дээр гарах бүтээлүүдийг бид урьдчилан харж, үзэгчдийг гайхшруулж, догдлуулж, сэтгэл хөдөлгөж, шуугиан дэгдээх магадлалтай 26 киног #highlight хийн онцлон нэрлэлээ.

IMAX-аас эхлээд Netlfix зэрэг стриминг платформуудаар нээлтээ хийх; Once Upon a Time in Hollywood-ийн үргэлжлэлээс эхлээд Star WarsDuneAvengers-ийн шинэ бүлгүүд; Кристофер Нолан Одиссей-г өөрийн хэв маягаар найруулж, Wuthering Heights-ийн цоо шинэ хувилбар хүртэл — 2026 онд заавал үзэх ёстой кинонуудтай танилцаарай.

    28 Years Later: The Bone Temple

    Нээлт: 1-р сарын 16

    Дэнни Бойл (Danny Boyle)-ын 28 Days Later цувралд шинэ анги гарахыг бид бараг 18 жил хүлээсэн бол, өнгөрсөн жилийн 28 Years Later киноны үргэлжлэлийг ердөө долоон сарын дараа үзэх гэж байна. Франчайзын энэ удаагийн шинэ анги нь Алфи Уильямсын (Alfie Williams) бүтээсэн зоригтой залуу баатар Спайк-ийн түүхийг үргэлжлүүлнэ. Тэрээр өмнөх киноны төгсгөлд танилцсан, спортын хувцастай зэрлэг этгээдүүдээс бүрдэх “Жимми нар” хэмээх бүлэглэлд татагдан орно.

    Бүлгийн толгойлогч Жиммигийн дүрд Жэк О’Коннелл (Jack O’Connell ), түүний баруун гарын хүн болох хоёрдугаар командлагчийн дүрд Eleanor the Great киноны Эрин Келлиман (Erin Kellyman ) тогложээ. Харин Рэйф Файнс (Rafe Fiennes) халдвар авсан “Альфа” супер-хүнийг номхотгохыг оролдож буй хуучин эмчийн дүрээр дахин эргэн ирнэ. Найруулагчаар энэ удаа Дэнни Бойлын оронд Ниа ДаКоста (Nia DaCosta) ажилласан байна.

    Wuthering Heights 

    Нээлт: 2-р сарын 14

    Эмили Бронтегийн Йоркширын тал нутгаар өрнөх хайр, үхэл, шаналлын тухай алдарт роман дахин нэг удаа дэлгэцнээ амилж байна. Гэхдээ энэ удаад камерын ард Promising Young WomanSaltburn кинонуудаар танигдсан найруулагч Эмералд Феннелл (Emerald Fennell ) зогсож, номд дурлагсдын хамгийн хайртай “эмгэнэлт хайрын хос”-ыг (уучлаарай, Ромео, Жульетта!) хоёр А зэрэглэлийн одоор бүтээлгэжээ.

    Euphoria”, “Frankenstein” болон “Your Dreams”-ийн од Жэйкоб Эллорди (Jacob Elordi) Хитклиффийн дотоод зөрчил, бараан тачаангуй төрхийг гаргах бол, Barbie, Харли Куинн, мөн гурван удаагийн Оскарын нэр дэвшигч Марго Робби (Margot Robbie) готик уран зохиолын хамгийн алдартай эмэгтэй дүрийн нэгийг бүтээх нь.
    Цуу яриагаар бол трейлерийг нь онлайнаар үзэх бүрд таны зөөврийн компьютерээс 100 метрийн радиуст байгаа данхнууд өөрсдөө буцалж эхэлдэг гэнэ шүү.

    How to Make a Killing 

    Нээлт: 2-р сарын 20

    Бяцхан хүү байхдаа Беккет Редфеллоу ээжээсээ өөрийгөө баян, нэр хүндтэй Редфеллоугийн удмын хүн гэдгийг сонсож өссөн. Тэр гэр бүлийг Рокфеллерүүд Мёрдокуудтай нийлүүлсэнтэй адилхан, бүр илүү баян гэж төсөөлж болно. Гэвч ээж нь түүнтэй жирэмсэн болсныхоо дараа төрөл төрөгсдөөсөө хөөгдсөн тул Беккет ядуу орчинд өсчээ. Гэсэн ч тэрээр уг гэр бүлийн асар их хөрөнгийн долоо дахь өв залгамжлагч хэвээр байв.

    Хэдэн арван жилийн дараа, насанд хүрсэн Беккет (Глен Пауэлл / Glen Powell) өв залгамжлах үйл явцыг ямар ч аргаар хамаагүй хурдлуулахыг хүснэ. Киноны нэрэнд “аллага” орсон нь ч учиртай.
    Туслах дүрүүдэд Маргарет Куэлли (Margaret Qualley), Эд Харрис, Тофер Грейс, Зак Вүүдс, Билл Кэмп нар тоглосон бөгөөд найруулагчаар Emily the Criminal киногоороо танигдсан Жон Паттон Форд ажиллажээ.

    The Bride! 

    Нээлт: 3-р сарын 6

    Жүжигчнээс найруулагч болсон Мэгги Жилленхол (Maggie Gyllenhaal) Франкенштейний сүйт бүсгүй түүхийг өөрийн өвөрмөц, этгээд мушгиралтаар дахин тайлбарлажээ. Манай гол дүр — хүн атлаа мангас болсон Фрэнки (Кристиан Бэйл | Christian Bale) өөрийг нь бүтээсэн эзнээсээ хань ижил хүсэх бөгөөд түүний хүслийг биелүүлж өгсөн “сүйт бүсгүй” (Жесси Бакли | Jessie Buckley) нь гэмт хэрэгт ч яг таарах төгс хамтрагч болж хувирна.

    Тийм ээ, үүнийг үгчилбэл гэмт хэргийн хамтрагч гэж ойлгож болно. Учир нь үйл явдал 1930-аад оны Чикагоруу шилжиж, хуучны гангстер кино маягаар найруулсан бөгөөд хосууд Бонни, Клайд шиг гэмт хэргийн аяндмордоно. Дээрээс нь дуу, бүжгийн хэсгүүд ч багтсан гэнэ!

    Hamnet кинонд үзүүлсэн гайхамшигтай тоглолтоороо хэдэн жилийн туршид мартагдахааргүй сэтгэгдэл үлдээсэн Баклигийн “чөлөөлөгдсөн” эрч хүч, дээр нь гарчиг дээрх анхаарлын тэмдэг (!)-ийг харвал — энэ кино жинхэнэ солиотой, галзуу бүтээл болох нь гарцаагүй.

    Project Hail Mary 

    Нээлт: 3-р сарын 20

    Дунд сургуулийн шинжлэх ухааны багш (Райан Гослинг | Ryan Gosling)-ийг засгийн газрын төлөөлөгч ( The Zone of Interest киноны Сандра Хюллер | Sandra HullerДэлхийгээс сая сая гэрлийн жилийн алсад аялал хийхэд элсүүлнэ. Шалтгаан нь ноцтой: манай Нар мөхөж, түүнчлэн өөр олон “өөрийн таталцлаар тогтсон гэрэлт плазмын бөмбөрцөгүүд” (Википедиад баярлалаа!) мөн адил халдвар авч унтарч байна. Харин энэ огторгуйн сүйрлээс ганцхан холын од л өртөөгүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах цорын ганц найдвар нь яг энэ багш бололтой.

    Мөн “Рокки” нэртэй, чулуугаар бүтсэн мэт харагдах харь гаригийн амьтан ч гарч ирнэ. Трейлерээс харахад уг кино инээд, нулимс, бас Гослингийн хангалттай их тун-г амлаж байгаа бололтой.

    The Drama 

    Нээлт: 4-р сарын 3

    Гэрлэх гэж буй ихэнх хос хуримын өмнө багахан түгшүүр, догдлол мэдэрдэг гэдгийг хэлэх биз. Чарли (Роберт Паттинсон | Robert Pattinson) ) болон Эмма (Зендая | Zendaya) ч ялгаагүй — тэд бие биеэ хайрладаг ч “үхэл хүртэл хамт байна” гэсэн амлалтад ойртох тусам сандарч эхэлнэ. Гэтэл нэгэн нууц ил болсноор шинэхэн хосын амьдрал гэнэт ноцтой хямралын байдалд орно.

    Dream Scenario (2023) кинонд Николас Кейжийг элдвээр “тамласан”, мөн Sick of Myself (2022) хэмээх хачин, хурц егөөдлөөрөө танигдсан зохиолч-найруулагч Кристоффер Боргли (Kristoffer Borgli) энэ удаа юу бэлдсэнийг бодоход, эдгээр залуусыг амар зүйл хүлээхгүй нь тодорхой.
    A24 студийн энэхүү бүтээлд мөн Алана Хаим, Мамуду Ати, Зои Уинтерс, Хэйли Гэйтс нар тогложээ.

    Mother Mary

    Нээлт: 2026 оны хавар

    Нэгэн цагт нэгэн дуучин (Энн Хэтэуэй | Anne Hathaway) болон түүний байнгын хамтрагч, хувцас загвар зохион бүтээгч (Микаэла Коэл) хоёр салшгүй дотно байжээ. Харин дуучин нь карьертаа огцом дэвшиж, поп оддын ертөнцийн гол одболсноор тэдний зам аажмаар сална — ийм зүйл хэрхэн болдгийг бид мэднэ дээ. Гэсэн ч шинэ дэлхийг тойрсон аялан тоглолт эхлэх цаг ирж, хөгжмийн шүтээн маань хуучин найзаасаа тайзны хувцсаа дахин зохиож өгөхийг хүснэ.

    Гэхдээ эхлээд хооронд нь хуримтлагдсан таагүй дурсамж, гомдол-ыг шийдэх шаардлагатай. Тэр “шийдэл”-ийн зарим нь бүр далдын, ер бусын шинжтэй байж ч мэднэ. A Ghost StoryThe Green KnightThe Old Man and the Gunкиногоороо танигдсан найруулагч Дэвид Лоури юу хийж байгааг харах л өөрөө сонирхол татна. Харин энэ киноны айдас төрүүлэм трейлер-ээс харахад түүний хамгийн сүүлийн бүтээл онцгой амлалттай, бас нэлээд түгшүүр төрүүлэхүйц харагдаж байна.

    Нэмээд хэлэхэд, уг кинонд Charli XCX, FKA Twigs, Jack Antonoff нарын шинэ хөгжим багтсан нь сонирхлыг улам нэмэгдүүлнэ.

    The Adventures of Cliff Booth 

    Нээлт: 2026 онд

    За, энэ бол үнэхээр догдлом мэдээ: Квентин Тарантино (Quentin Tarantino) Once Upon a Time… in Hollywood — олон хүний бодлоор түүний хамгийн шилдэг бүтээл (өөр саналтай бол маргалдаарай, гомдохгүй!) — киноны үргэлжлэлийг бичсэннь үнэн аж. Тус кино 1970-аад онд өрнөх бөгөөд Брэд Питт-ийн каскадёр Клифф Бүүт-ийн эргэн тойронд төвлөрнө. Мэдээж хэрэг, Брэд Питт (Brad Pitt) өөрөө дүрээ дахин бүтээнэ.

    Хэдийгээр Тарантино энэ удаад найруулагчаар ажиллахгүй — тэрээр сүүлийн албан ёсны киногоо “танигдаагүй, цоо шинэ нутаг дэвсгэрт” өрнөх, анхны санаанд тулгуурласан бүтээл байлгахыг хүсэж байгаагаа хэлсэн — найруулгыг Дэвид Финчер хэмээх түүнтэй эн зэрэгцэх хэмжээний найруулагчид даатгажээ.

    Ийм бүрэлдэхүүнтэй учраас энэ кино 2026 онд хамгийн их хүлээгдэж буй кинонуудын дундаас ч хамгийн их хүлээлт үүсгэж буй бүтээл байж магадгүй юм.

    The Devil Wears Prada 2

    Нээлт: 5-р сарын 1

    Юуны өмнө, “Харанхуйн ханхүү” (Миранда Пристли) дизайнерын сонголтодоо одоо ч алддаггүй амттай хэвээр гэдгийг мэдэх сайхан. Хоёрт, 2006 оны хайр татам романтик инээдмийн үргэлжлэл болсон энэ кинонд Энн Хэтэуэй (Anne Hathaway) дахин эргэн ирж, (мэдээж бодит амьдрал дээр хэнийг ч санагдуулахгүй, огтхон ч биш шүү!) шаардлага өндөр даргатайгаа дахин нүүр тулна. Түүнтэй хамт хуучны хамтрагчид болох Мэрил Стрип (Meryl Streep), Эмили Блант (Emily Blunt), мөн Стэнли Туччи (Stanley “the Tooch” Tucci) загварын сэтгүүлийн ертөнцөд дахин адал явдал өрнүүлнэ.

    Анхны киноны найруулагч Дэвид Франкел болон зохиолч Алайн Брош МакКенна нар ч мөн багтаа эргэн нэгдэжээ. Ахмад бүрэлдэхүүнд нэгдэх шинэ одод: Люси ЛюЖастин ТеруКеннет БранаРэйчел БлумСидни СуиниЛеди Гага, мөн Донателла Версаче.

    Тэгэхээр Миранда Пристлид туслахын “чадваргүй”-дэлгэрэнгүй мэдээлэл одоо ч сонирхолгүй хэвээр байх болов уу? Харцгаая!

    The Mandalorian and Grogu 

    Нээлт: 5-р сарын 22

    Star Wars кинонуудаас улбаатай The Mandalorian цувралд Педро Паскаль (Pedro Pascal)-ийн бүтээсэн, нүүрээ халхалсан сансрын хөлсний бууч Хүчтэй онцгой холбоотой, Йодатай төстэй бяцхан хүүхдийг хамгаалах ёстой байдаг. Харин одоо энэ цуврал бидэнд алсын, алс холын галактикт өрнөх шинэ том дэлгэцийн адал явдлыг авчирч байна. Баяр хүргэе, Грогу — чи киноны гарчигт ордог түвшинд дэвшлээ!

    Франчайзад Сигурни Уивер нэгдэж, өмнө нь босогч нисгэгч байсан, одоо Adelphi Rangers нэртэй сөнөөгч хөлгийн ангийг удирддаг дүрийг бүтээнэ. Мөн Жереми Аллен Уайт Жабба Хаттын хүү Ротта Хатт-ын дүрд тоглоно (тийм ээ, яг тэр!). Цувралын хамтран бүтээгч Дэйв Филони ч мөн өөрийн нэрнээсээ дутахааргүй сүрлэг X-wing нисгэгч Трэппер Вулф-ын дүрээр эргэн ирнэ.

    Disclosure Day

    Нээлт: 6-р сарын 12

    Хэдэн сарын турш Universal студийн зуны хуваарьт багтсан шинэ шинжлэх ухааны уран зөгнөлт киног зүгээр л “Нэргүй Стивен Спилбергийн Нисдэг тавагтай кино” гэж нэрлэж ирсэн. Close Encounters of the Third Kind болон War of the Worlds (редакторын тэмдэглэл: Том Круз тоглосон хувилбар, Ice Cube-ийнх биш шүү!) кинонуудын домогт найруулагч дахин “тэнгэр ширтэх” дэд жанртаа эргэн орж байна гэх бодол л кино сонирхогчдыг догдлуулахад хангалттай байв.

    Одоо кино албан ёсны нэртэй болсон ч — энэ нэр нь хариунаас илүү асуулт төрүүлнэ: яг юу илчлэгдэх гэж байгаа юм бэ? — трейлерт Эмили Блант (Emily Blunt) ойлгомжгүй, нууцлаг хэлээр ярьж буй нь байдлыг улам бүр будлиулна. Бид Жош О’КоннорКолин ФёртКолман ДомингоИв ХьюсонУайатт Расселл нарын дүрүүд энд чухал үүрэгтэйг мэдэж байна. Түүнчлэн өөрсдийгөө ухамсарласан мэт харагдах олон амьтад хүмүүсийг ямар нэгэн гэгээрэлд хүргэхээр “түрж” буй ч юм шиг санагдана.

    Гэхдээ үнэндээ бид хэнээ хуурах вэ дээ — “Спилбергийн Нисдэг тавагтай кино” гэдэг нэрийг сонсоод л бид аль хэдийн татагдчихсан.

    Toy Story 5

    Нээлт: 6-р сарын 19

    Үргэлжлэл биш бүтээлүүдээрээ хэд хэд оноо алдсаны дараа Pixar найдвартай зам руугаа — зураг зурах самбартаа (ойлголоо биз?) — эргэн очиж, анхны, салбараа өөрчилсөн домогт анимацийнхээ нэг тойргийг дахин эргүүлэхээр шийдлээ. Энэ удаад Вуди, Базз, Жесси болон бусад тоглоомууд найман настай эзнийхээ шинэ дон-той нүүр тулна: ухаалаг таблет.

    Энд дэлгэцийн цаг ба тоглох цагийн зөрчил, технологи хүүхдүүдийн төсөөллийг хэрхэн өөрчилж буй тухай, мөн Силикон хөндийн хамгийн гял цал төхөөрөмж ч хуучны энгийн тоглоомыг орлож чаддаггүй гэдэг санаа гарч ирэхийг хэн таах вэ?

    Дуу оруулалтад өмнөх кинонуудаас Том Хэнкс (Tom Hanks), Тим Аллен (Tim Allen), Жоан Кьюсак (Joan Cusack), Жон Ратценбергер (John Ratzenberger), Тони Хэйл (Tony Hale), Мелисса Вилласеньор (Melissa Villaseñor), Блэйк Кларк (Blake Clark) нар эргэн ирнэ. Харин шинэ бүрэлдэхүүнд Грета Ли (Greta Lee), Конан О’Брайен (Conan O’Brien), Анна Фэрис (Anna Faris), мөн Ghostbusters-ийн Эрни Хадсон (Ernie Hudson) нар нэгдэж байна.

    Supergirl

    Нээлт: 6-р сарын 26

    Superman киног үзсэн хүмүүс Милли Алкок (Milly Alcock) Жэймс Ганны киноны төгсгөлд Ган хүн-ий 23 настай үеэл Кара Зор-Эл, өөрөөр хэлбэл Супергёрл-ийн дүрээр гарч ирснийг санаж байгаа биз ээ — үнэн, шударга ёс, бас үдэшлэг хийх эрхийнхээ төлөө тэмцэгч тэр бүсгүй. Энэ “огторгуйн баараар тэнүүчлэгч” баатар бүсгүй одоо Ганны шинэчилж буй DC Extended Universe-ийн хоёр дахь киноны гол тулгуур болж, Том Кинг, Билквис Эвли нарын Supergirl: Woman of Tomorrow комикс дээр үндэслэн дэлгэцнээ гарна.

    Өсвөр насны охин (Ив Ридли) аавынхаа өшөөг авахад туслахаар Супергёрлыг урихад, улаан нөмрөгтэй, айхтар шарвасанд автсан маань олон дайсантай нүүр тулж, амьд үлдсэн цөөн Криптониан-ы нэг байх хариуцлагатайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ. Харин Жэйсон Момоа хайрцагт амьдардаг загасны төрхөө тайлж, огторгуйн мотоцикльчин, шүтэн бишрэгчдийн хайртай муу залуу хөлсний цэрэг Лобо-гийн дүрийг бүтээнэ.

    Мэдээж хэрэг, Крипто ч мөн энд байна — супер нохой-ны маягаар өдрийг аварч өгөхөөр. Найруулагчаа I, Tonya киногоор танигдсан Крэйг Гиллеспи (Craig Gillespie ) ажилласан.

    The Odyssey

    Нээлт: 7-р сарын 17

    Супер баатрын жанрыг шинэчилж, сэтгэлзүйн хувьд нягт, эвлүүлэг маягийн триллерийн зах зээлийг эзэгнэж, “ертөнцийг сүйтгэгч Шива”-гийн тухай төгс намтарчилсан киног бүтээсний дараа дараагийн алхам юу байх вэ? Хэрвээ та Кристофер Нолан (Christopher Nolan) байсан бол — эх сурвалж руугаа, баатрын аяллын анхны туульсын яруу найргийн өгүүлэмж рүү буцах болов уу.

    Мэтт Дэймон (Matt Damon) Итакагийн Грек хаан Одиссей-гийн дүрийг бүтээж, Троягийн дайны дараа эхнэр Энн Хэтэуэй-ийн бүтээсэн Пенелопатайгаа дахин уулзахын тулд шулам, сирен, циклопс гээд элдэв аюултай нүүр тулна.

    Ноланы IMAX хэмжээний энэ туульсад тоглох жүжигчдийн бүрэлдэхүүн ч тун өргөн: Зендая (Zendaya), Роберт Паттинсон (Robert Pattinson), Том Холланд (Tom Holland), Миа Гот (Mia Goth), Лупита Нионг’о (Lupita Nyong’o), Шарлиз Терон (Charlize Theron), Эллиот Пэйж (Elliot Page), Жон Бернтал (Jon Bernthal), Саманта Мортон (Samantha Morton), Бенни Сафди (Benny Safdie), Жон Легуизамо (John Leguizamo) гээд жагсаалт үргэлжилнэ.

    Moana

    Нээлт: 7-р сарын 30

    “2016 оны Диснейн анимацийн, хагас бурхан найзтай болж арлаа аврах ёстой Полинез охины тухай кинонд амьд дүртэй хувилбар үнэхээр хэрэгтэй байсан уу?” гэж бүү асуугаарай — тийм асуулт тавих нь, эрхэм уншигч аа, галзуурал руу хөтөлнө. Харин өнгөрсөн жил Дисней амьд дүртэй Lilo & Stitch-ээс асар их ашиг олсныг, мөн таны дуртай бүх анимацуудыг бодитоор дахин хийх явц зайлшгүй болсон гэдгийг л хүлээн зөвшөөрье.

    Моана дүрийг Кэтэрина Лага’ая (Catherina Laga’aia) хэрхэн амилуулахыг харахыг бид тэсэн ядан хүлээж байна. Мөн одоо та Дуэйн Жонсон (Dwayne Johnson) Мауигийн дүрийг өмнөх шигээ зөвхөн сонсох бус, яг ижил тоглолтоор нь бодитоор харахболомжтой болно. Найруулагчаар Hamilton-ы продюсер, Fosse/Verdon-ы хамтран бүтээгч Томас Кэйл ажиллажээ.

    Spider-Man: Brand New Day 

    Нээлт: 7-р сарын 31

    Танай найрсаг хөрш, хүн аалз дахин нэг адал явдлаар эргэн ирлээ. Энэ удаа өсвөр наснаас хойших сэтгэлийн савлагаа, их хүч = их хариуцлага, мөн тор шидэлтийн хангалттай их тун багтана. Том Холланд (Tom Holland)дахин маскаа зүүж, Зендая (Zendaya) MJ-ийн дүрээр дэлгэцийг чимнэ.

    Үйл явдлын шугамыг нууцалж байгаа нь гайхах зүйл биш. Гэхдээ бидний мэдэх нь: Марк Руффало (Mark Ruffalo) Халк-ын дүрээр оролцоно; Жон Бернтал-ын Панишер гарч ирэхээр товлогдсон; харин Better Call Saul-ийн Майкл Мандо (Michael Mando) домогт аалзны дайсан Скорпион-ыг MCU-д анх удаа танилцуулна.

    Мөн Stranger Things-ийн Сэйди Синк (Sadie Sink) болон Severance-ийн Трамелл Тиллман (Tramell Tillman) одоогоор ил болоогүй дүрүүдэд сонгогдсон байна.

    Flowervale Street 

    Нээлт: 8-р сарын 14

    It Follows (2014), Under the Silver Lake (2018) хэмээх соёлын статустай бүтээлүүдийн зохиолч – найруулагч Дэвид Роберт Митчелл дараагийн төслөө юу болгохыг бид удаан хүлээсэн — хариулт нь нууцлаг шинжлэх ухааны уран зөгнөлт кино байлаа. Албан ёсны товч тайлбар нь энгийн: “1980-аад онд амьдардаг нэгэн гэр бүл өөрсдийнх нь хороололд хачирхалтай зүйлс өрнөж эхэлснийг анзаарна.” Тийм ээ, энэ санаа хаашаа ч эргэж болохоор ерөнхий мэт. Гэхдээ Митчелл “хараал хүнээс хүнд дамжина”, “асар том нууц хуйвалдаанд бүдрэн орсон эр” зэрэг танил санаануудаас алт олборлож чаддаг гэдгийг бид харсан учраас, энэ бүтээлийг онцгой сонирхож байна.

    Жүжигчдийн бүрэлдэхүүн ч өнгөлөг: Иван Мак Грегор (Ewan McGregor), Энн Хэтэуэй (Anne Hathaway), My Old Ass-аар танигдсан Мэйзи Стелла (Maisy Stella), Sweet Tooth-ийн Кристиан Конвери (Christian Convery), The Boys-ийн Пи Жэй БирнThe Deuce-ийн Крис Кой нар тогложээ.

    The Dog Stars 

    Нээлт: 8-р сарын 28

    Домогт найруулагч Ридли Скотт (Ridley Scott)-ын шинэ кино тун удахгүй! Энэ удаагийн бүтээл нь дэлхийг хамарсан үхлийн аюултай цар тахлаас амьд үлдсэн нисгэгч (Жэйкоб Эллорди | Jacob Elordi)-ийн тухай өгүүлнэ. Тэрээр нисэх бааз дээр үнэнч нохой болон хатуу ширүүн, ахмад тэнгисийн цэрэгтэй ( Жош Бролин | Josh Brolin ) хамт апокалипсийн дараах ертөнцөдамьд үлдэхийг хичээнэ.

    Нөөц хайх нэгэн аялал нь сүйрлээр төгссөний дараа тэрээр нэгэн ранчер ( Гай Пирс | Guy Pearce ) болон түүний охин, эмч бүсгүйтэй ( Маргарет Куэлли | Margaret Qualley ) танилцаж, нөхөрлөнө. The Dog Stars романыг уншсан хүмүүс баатрыг юу хүлээж байгааг аль хэдийн мэдэж байгаа бол, бусад нь кино театрт очиж өөрсдөө олж мэдэхээс өөр аргагүй.

    Resident Evil

    Нээлт: 9-р сарын 18

    Weapons киноны амжилтын дараа найруулагч, мөн үнэнч тоглогч Зак Креггер (Zach CreggerResident Evil франчайзад нэгдэж байна. Гэхдээ энэ нь ээлжит “Reboot буюу Дахин эхлүүлэлт” гэхээсээ илүү кино хэлбэрийн “өргөтгөсөн багц” мэт санагдана. Найруулагчийн хэлснээр, түүний кино алдарт PlayStation-ийн зомби устгалын тоглоомтой ижил ертөнцөд өрнөх бөгөөд RPG болон first-person shooter тоглоомуудын дүрэм, логикийг баримтална.

    Гэвч үйл явдал шинэ гол дүр-ийг дагана — Креггерийн байнгын хамтрагч Остин Абрамс-ын бүтээсэн энэ дүр мутант, аймшигт амьтад болон бусад “био-органик зэвсэг”-ээр дүүрэн танил орчинд амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Найруулагч уг киногоо тоглоомын цувралд зориулсан “хайрын захиа” хэмээн тодорхойлжээ.

    Digger 

    Нээлт: 10-р сарын 2

    Бүрэн шингээсэн, ширүүн мэдрэмжтэй кино найруулга-д дуртай Алехандро Гонсалес Иньярриту | Alejandro González Iñárritu (BirdmanThe Revenant-ыг үзсэн бол ойлгомжтой) тайван, “чөлөөтэй” дүртэй Том Круз (Tom Cruise)-тай хамтран ажиллана гэдэг нь анхнаасаа л шуугиан тарих нь тодорхой байв (тоглоом шоглоом шүү!). Саяхан болтол энэ нууц төслийг зүгээр л “Иньярриту/Круз” кино гэж нэрлэж байсан бол одоо энэ нь Dark Comedy төрлийн бүтээл гэдэг нь ил боллоо.

    Кино Крузын бүтээх Диггер Роквелл хэмээх дүрийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд түүнийг “дэлхийн хамгийн хүчирхэг хүн” гэж тодорхойлно. Товч агуулга нь энгийн: Роквелл ямар нэгэн аймшигт сүйрэл өдөөж, дэлхий Армагеддонтой дүйцэх байдалд орохоос өмнө бүхнийг засах гэж оролдоно.

    Дэлхийн төгсгөлд “зочлох” бүрэлдэхүүн ч сүртэй: Жесси ПлемонсСандра ХюллерРиз АхмедЖон ГудманЭмма Д’АрсиМайкл Стулбарг нар оролцоно.

    The Social Reckoning 

    Нээлт: 10-р сарын 9

    Үүнийг үргэлжлэл гэж бүү нэрлэ — Аарон Соркин Facebook-ийн корпорацийн дотоод явуулгатай ертөнцөд дахин хөл тавьж буй энэ бүтээлийг, түүний Оскарын шагналт The Social Network киноны “хослох бүтээл” (companion piece) хэмээн тодорхойлж байна, Part II биш. Энэ удаа Соркин зохиолч, найруулагч-ийн давхар үүргийг гүйцэтгэж, анхаарлаа Франсис Хаугэн руу чиглүүлжээ — бүтээгдэхүүний менежерээс мэдээлэгч (whistleblower) болсон тэрбээр дотоод баримт бичгүүдийг ил болгож, Цукербергийн компанид гарсан худал шийдвэрүүд, ташаа мэдээлэл түгээх, сонгуулийн үеийн худал мэдээлэл зэрэг олон ноцтой асуудлыг дэлгэсэн юм.

    Хаугэний дүрд Майки Мэдисон тоглох бол, Жереми Стронг өөрийн “method” арга барилын галзуурлыг Марк Цукерберг-ийн дүрд шингээнэ. Харин Жереми Аллен Уайт Wall Street Journal-ын сурвалжлагч Жефф Хорвиц-ын дүрийг бүтээнэ.

    Remain

    Нээлт: 10-р сарын 23

    М. Найт Шьямалан (M. Night Shyamalan) бестселлер зохиолч Николас Спаркс-тай хүч хавсарсан нь — бид хэзээ ч бичнэ гэж төсөөлөөгүй үгсийн дараалал — энэ удаагийн хурц, сэтгэл хөдөлгөм триллерийн эхлэл юм. Кино нь гэр бүлийн гишүүнээ алдсаны гашуудалд автсан архитектор ( Жэйк Жилленхол )-ын тухай өгүүлнэ. Тэрээр сэтгэлээ сатааруулахын тулд хамгийн дотны найздаа зориулан Кейп Кодод байшин загварчлахаар очно.

    Гэвч тэнд Фиби Дайневор-ын бүтээсэн залуухан бүсгүйтэй учирснаар түүний сэтгэл зүй, дотоод тэнцвэрээ хадгалах оролдлого бүрмөсөн замбараагүйднэ. Эцэст нь сүүлчийн мөчид ирэх гэнэтийн эргэлт таныг заавал хүлээж байна.

    The Hunger Games: Sunrise on the Reaping

    Нээлт: 11-р сарын 20

    Тийм ээ, Hunger Games-ийн дахин нэг өмнөх түүх! Энэхүү кино нь анхны киноноос ойролцоогоор 25 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлнэ. Энэ удаа залуу, царайлаг Хэймитч Абернати (Жозеф Зада) Тоглоомд оролцоно — гэхдээ нэг гачигдалтай дүрэм бий. Тухайн жилийн тэмцээнд тойрог бүрээс нэг биш, хоёр төлөөлөгч оролцох ёстой аж.

    Ингэснээр Хэймитч өөрийн нутгийн иргэдтэйгээ, тэр дундаа 12-р тойргийн оршин суугч Мэйсили Доннер(Маккенна Грейс)-той нүүр тулан өрсөлдөхөөс өөр аргагүй болно. Франчайзын “өөрийн” найруулагч гэгддэг Фрэнсис Лоренс уг киног найруулжээ.

    Narnia: The Magician’s Nephew

    Нээлт: 11-р сарын 26

    Barbie-гийн дараах нөлөөгөө ашиглан Грета Гервиг C.S. Льюисийн уран зөгнөлт зохиолуудын шкафаар нэвтэрч ордог, буцаад гарч ирдэг ертөнцийг цоо шинэ өнцгөөс дахин төсөөлж байна. Хэрвээ Нарниаг дэлгэцнээ дахин нэг удаа амилуулах ёстой юм бол, энэ ажлыг Гервиг удирдаж байгаад Азланд талархах нь зүйтэй биз ээ.

    Тэрээр цувралын зургаа дахь ном, өөрөөр хэлбэл өмнөх түүх болох The Magician’s Nephew-ийг барьж авсан бөгөөд уг зохиолд ид шидтэй бөгжнүүд, өөр ертөнц рүү нэвтрэх хаалга болдог цөөрмүүдхаадын сүр жавхлант шуламнууд (мэдээж!), мөн элдэв ертөнц дамнасан адал явдалд хутгалдах хоёр англи хүүхдийн түүх багтана.

    Жүжигчдийн бүрэлдэхүүнд Кэри МаллиганДаниел КрэйгЭмма Макки, мөн Andor-ын Дениз Гоф нар багтжээ.

    Сайшаалтай нь, Netflix энэхүү баярын улирлын киног арваннэгдүгээр сарын сүүлчээр IMAX кино театруудад гаргаад, дараа нь Зул сарын өдөр стриминг үйлчилгээндээ байршуулахаар төлөвлөсөн байна.

    Avengers: Doomsday

    Нээлт: 12-р сарын 18

    Marvel Studios дараагийн томоохон, бүх оддыг нэгтгэсэн супер баатрын туульсаа хэдийнэ тизерлэж эхэлсэн. Уг кино нь олон хүний хайртай дүрүүдийг дахин авчрахын зэрэгцээ — Стив Рожерс (Крис Эванс | Chris Evans), Тор (Крис Хемсворт | Chris Hemsworth), мөн энэ удаа Доктор Дум-ын дүрд тоглох Роберт Дауни Жр. (Robert Downey JR) — MCU-д өмнө нь тусдаа байсан өмчүүдийг (X-MenFantastic Fourбүрэн нэгтгэх-ийг амлаж байна.

    Жүжигчдийн бүрэлдэхүүнийг ил болгох урт жагсаалт нь хүртэл томоохон үйл явдал мэт хүлээн авсан. Өрнөлийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор цөөн ч энэ бүтээл нь MCU-ийн дараагийн “шат”-ыг бүрэн эрчтэй эхлүүлэх нь тодорхой. Таамаг дэвшүүлэхэд, Доктор Дум асар их үймээн дэгдээж, үүнийг зогсоохын тулд амьд, нас барсан, дахин амилсан, өөр цаг шугамын супер баатрууд хүртэл нэгдэн тулалдах бололтой — үгүй бол орчлон ертөнц ноцтой аюулд орно. Ирэх арванхоёрдугаар сард таамаг маань хэр ойр туссаныг харцгаая.

    Dune: Part 3

    Нээлт: 12-р сарын 18

    Бид эргэн ирлээ! Денис Вильнёв 2021 онд эхлүүлсэн шинжлэх ухааны уран зөгнөлт туульсаа энэ эцсийн бүлгээр дуусгана. Кино нь шинэ эзэн хаан болсон Пол Атрейдес ( Тимоти Шаламе | Timothée Chalamet)  ) эрх мэдлийн “халуун ногоонд” багагүй мансуурч буйг дагана.

    Энэ анги нь Фрэнк Хербертийн цувралын хоёр дахь ном болох Dune Messiah-аас хүчтэй сэдэвлэсэн бөгөөд Полын ноёрхлыг тогтоон барихад тусалсан шашны жихад хэрхэн түүний хяналтаас гарч эхэлж буйг харуулна. Тиймээс асар том үзүүлбэр, сүрлэг дүрслэлээс гадна кино театраас цааших бодит ертөнцийг шүүмжлэн тусгасан илүү гүнзгий агуулга хүлээж байгаарай.

    Өмнөх ангиудаас Зендая (Zendaya), Жош БролинРебекка ФергюсонФлоренс ПьюЖэйсон МомоаАня Тейлор-Жойнар дүрээ дахин бүтээх бол, Роберт Паттинсон нэр нь хараахан ил болоогүй шинэ дүрээр багтжээ.

    Холбоотой мэдээнүүд

    Back to top button