Технологи

Apple 2026 онд танилцуулахаар хүлээгдэж буй бүх шинэ бүтээгдэхүүнүүд

  • Apple компани 2026 онд томоохон шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд үүнд эвхэгддэг iPhone болон шинэ Siri багтаж байна.
  • Мөн 2026 онд Apple-ийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хэлбэр ч өөрчлөгдөж магадгүй.
  • Тус технологийн аварга компани үйлчилгээ шинэчлэх, шинэ төхөөрөмжүүдийг туршихын зэрэгцээ хиймэл оюун ухаан (AI) болон тоног төхөөрөмжийн салбарт ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байна.

Apple юун дээр ажиллаж байгаагаа ихэвчлэн нууцалдаг гэдгээрээ алдартай. Гэсэн ч хааяа ирээдүйд юу хүлээгдэж байгааг илтгэх дохио өгдөг. Жишээ нь дуу хоолойн туслах Siri-д томоохон өөрчлөлт хийнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

2026 он Apple-ийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой жил болж харагдаж байна. Учир нь тус компани эвхэгддэг iPhone гаргахын зэрэгцээ, гүйцэтгэх захирал Тим Күүк олон бэрхшээлтэй тулгарч буй Apple Intelligence хэмээх хиймэл оюун ухааны технологио шинэчлэхээр төлөвлөж байна.

Apple ихэвчлэн зургаадугаар сард болдог Worldwide Developers Conference (WWDC) дээр болон намар шинэ iPhone-оо танилцуулах үеэрээ томоохон зарлалууд хийдэг. Үүнээс гадна жилийн турш шинэ iPadMac зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийг үе үе танилцуулдаг.

2026 онд Apple-ээс хүлээгдэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг технологийн шинжээчид, бусад эх сурвалжууд болон компанийн өөрийнх нь өгсөн мэдээлэлд тулгуурлан нэгтгэв:


Apple захиалгат үйлчилгээний шинэчлэлтүүдээ үргэлжлүүлэв (Fitness+)

Apple-ийн Services буюу захиалгат үйлчилгээний бизнес сүүлийн хэд хэдэн санхүүгийн тайлангийн хугацаанд тогтвортой өсөлт үзүүлсэн. Тиймээс энэ чиглэлд цаашид ч инноваци хийх нь зүй ёсны хэрэг юм. 1-р сарын 2-нд Apple Fitness+ үйлчилгээний шинэчлэлтийг танилцуулсан бөгөөд үүнийг шинэ оны өмнө товчхон цомхон байдлаар танилцуулсан байсан.

Шинэчлэлд:

  • Шинэ дасгалын хөтөлбөрүүд
  • Тодорхой уран бүтээлчдэд зориулсан дасгалын тоглуулах жагсаалтыг багтаасан Artist Spotlight
  • Алхах үеэр сонсох хөгжим, хүүрнэл хослуулсан Time to Walk хөтөлбөрийн шинэ нэмэлтүүд оржээ.

Илүү “ярианд ойр” шинэ Siri

Apple 2024 оны WWDC дээр хиймэл оюун ухаанд суурилсан шинэ Siri-г анх тизер байдлаар харуулсан. Гэвч 2024 оны намар Apple Intelligence албан ёсоор гарсан үед энэ Siri багтаагүй байлаа. 2025 оны гуравдугаар сард Apple нээлтийг нь хойшлуулж, “ирэх жил” гаргана гэж мэдэгдэж байсан. Apple 2025 оны зургаадугаар сард Tom’s Guide-д өгсөн мэдээллээр шинэ Siri 2026 онд танилцуулагдана гэдгийг баталсан.


Эвхэгддэг iPhone

TF International Securities-ийн шинжээч, Apple-ийн таамаглалаараа алдартай Мин-Чи Куо 2025 онд гаргасан тэмдэглэлдээ Apple анхны эвхэгддэг iPhone-оо 2026 онд, 2,000 ам.доллараас дээш үнээр танилцуулна гэж таамагласан. Bloomberg-ийн сэтгүүлч Марк Гурман мөн адил хугацаа, үнийн түвшинг дурдсан байна.

Samsung болон Хятадын Huawei зэрэг өрсөлдөгчид эвхэгддэг утасны зах зээлд хэдийн орсон тул Apple энэ чиглэлд анхдагч биш. Одоогоор эвхэгддэг утаснууд зах зээлийн харьцангуй жижиг хэсгийг эзэлж байгаа ч Apple зах зээлийн нөлөөгөөрөө энэ хэлбэрийг түгээмэл болгож чадна гэж шинжээчид үзэж байна.

“Samsung ухаалаг цагны зах зээлд түрүүлж орсон ч Apple дараа нь өсөлтийн гол хөшүүрэг болсон. Үүнтэй адил Apple эвхэгддэг утасны ангиллыг тэлэх катализатор болно” гэж Чаттержи хэлжээ.


Илүү хямд MacBook

Мин-Чи Куо 2025 оны зургаадугаар сард 13 инчийн, илүү хямд MacBook-ийн талаар мэдээлсэн. Bloomberg-ийн мэдээлснээр уг загварын үнэ 999 ам.долларын MacBook Air-ээс доогуур байж магадгүй. Энэ нь iPhone-д зориулан бүтээсэн чип дээр ажиллах анхны MacBook болно гэж Куо онцолсон. Түүний таамгаар уг төхөөрөмжийн олон нийтийн үйлдвэрлэл 2025 оны дөрөвдүгээр улирал эсвэл 2026 оны эхээр эхлэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button