2025 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 9 кино
2025 онд кино театруудын хувьд эргэн сэргэх жил болно гэж найдаж байсан ч энэхүү хүлээлт талаар боллоо. Кино театрын борлуулалт Ковидын өмнөх үеийг давахгүй байсаар ийнхүү 2023, 2024, 2025 онуудыг ардаа үдлээ. Сүүлийн жилүүдэд кино зах зээл бараг хөдөлгөөнгүй байсан талаар Alamo Drafthouse кино театрын сүлжээний COO Майк Шеррилл онцолсон байна.
- Ne Zha 2 – $2,244,267,207
- Zootopia 2 – $1,482,612,160
- Lilo & Stitch – $1,038,027,526
- A Minecraft Movie – $958,149,195
- Avatar: Fire and Ash – $948,995,254
- Jurassic World: Rebirth – $869,146,189
- Demon Slayer: Kimetsu no Yaiba Infinity Castle – $720,725,576
- How to Train Your Dragon – $636,351,148
- F1: The Movie – $631,627,111
👨👩👧👦 Үзэгчид гэр бүлийн кино, анимэг сонгож байна
2025 онд гэр бүлийн болон хүүхдэд зориулсан кинонууд амжилттай байв. A Minecraft Movie, Lilo & Stitch, Zootopia 2 нь оны хамгийн өндөр орлоготой Холливудын кинонууд болж, хоёр дахь жилдээ PG ангиллын кинонууд PG-13-ийг ардаа орхилоо. Мөн Demon Slayer зэрэг анимэ кинонууд залуу үзэгчдийг татаж, салбарт эерэг дохио өгсөн байна. Харин олон улсын хэмжээнд Ne Zha 2 юм. Энэхүү анимэйшн кино нэгдүгээр сарын сүүлчээр Хятадад нээлтээ хийж, улмаар тус улсын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кино болж, 15.44 тэрбум юань (2.2 тэрбум ам.доллароос дээш)-ын ашиг олжээ. Мөн 2025 оны дэлхий даяарх хамгийн өндөр орлоготой кино болж, бүх цаг үеийн дэлхийн кинонуудын чансаанд 5-р байрт бичигдсэн байна.
Ne Zha 2 – $2,244,267,207

Zootopia 2 – $1,482,612,160

Lilo & Stitch – $1,038,027,526

A Minecraft Movie – $958,149,195

Avatar: Fire and Ash – $948,995,254

Jurassic World: Rebirth – $869,146,189
Demon Slayer: Kimetsu no Yaiba Infinity Castle – $720,725,576

How to Train Your Dragon – $636,351,148

F1: The Movie – $631,627,111

🦸♂️ Франчайзын уналт
Marvel зэрэг томоохон франчайзууд өмнөх шигээ үзэгч татаж чадсангүй. Captain America: Brave New World, Thunderbolts зэрэг кинонууд алдагдал хүлээсэн бол Fantastic Four дунд зэргийн ашигтай гарсан ч хуучин амжилтаа давтаж чадсангүй. Салбар зөвхөн үргэлжлэл, спин-офф дээр тогтнож чадахгүй гэдэг нь илүү тод харагдав.
📺 Стриминг — кино театруудын хамгийн том сорилт
Netflix Warner Bros.-ийг худалдан авах магадлал, мөн кино театруудад онцгойгоор гардаг хугацаа (theatrical window)-г богиносгох яриа кино театруудад оршин тогтнох асуудал болж байна. Үзэгчид кино театрыг хүлээлгүй стримингийг сонгох хандлага улам хэвшижээ.
🖥️ IMAX, premium формат аврав
Үзэгчдийн тоо буурсан ч IMAX, Dolby Cinema зэрэг өндөр үнэтэй дэлгэцүүд орлогыг нөхөж чадсан байна. IMAX 2025 онд 1.2 тэрбум ам.долларын дэлхийн орлого олж, түүхэн амжилт тогтоов.
🎞️ Дүгнэлт
2025 он кино театруудад томоохон сэргэн мандалт авчирсангүй. Гэхдээ нэг зүйл тодорхой болсон нь — үзэгчдэд жинхэнэ шинэ, утга учиртай түүхүүд хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. 2026 он энэ өөрчлөлтийг авчрах эсэхийг хүлээх л үлдэж байна.



