Монголын баг тойрогтоо тэргүүлж дараагийн шатанд өрсөлдөнө
Netflix-ийн “Physical: Asia” шоуны 7–9-р анги 11-р сарын 11-нд цацагдлаа.
Энэхүү бодит өрсөлдөөний шоу нь Өмнөд Солонгос, Япон, Монгол, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг 8 улсын багийг ₩1 тэрбумын буюу 700,000 ам.долларын шагналын төлөө өрсөлдүүлж буй томоохон төсөл юм.
Монголыг төлөөлөлд дараах оролцож буй тамирчид:
- 🏐 Г.Хандсүрэн (Волейбол)
- 🏀 Э.Дөлгөөн (Сагсан бөмбөг)
- 🥋 Энх-Оргил Баатархүү (ММА)
- 🥋 А.Адьяасүрэн (Жүдо)
- 🤼 Орхонбаяр “Бөх” Баярсайхан (Бөх)
- 💪 Лхагва-Очир Эрдэнэ-Очир (Фитнесс)
Монголын баг “Pillar Vaulting” төрөлд Япон, Турктэй өрсөлдөж, гуравдугаар байр эзэлсэн ч “Stone Totem Endurance” төрөлд Монгол ялалт байгуулж, Туркийг ардаа орхисон.
“Хатуу хүлээцийн төрөл” буюу “Hanging Endurance”-д Лхагва-Очир Эрдэнэ-Очир нэгдүгээр байр эзэлж, Монголд оноо авчирсан нь онцлох агшин байв.
Монгол багийн тамирчид хүч чадал, эв нэгдэл, тэсвэр тэвчээрээрээ ялгарч, Азийн хүчирхэг өрсөлдөгчдийн дунд финалын бүсэд үлдэж чадсан цөөн улсын нэг болж чаджээ.
“Physical: Asia” шоу Монголын спорт сонирхогчдын бахархлыг төрүүлж, дэлхий дахинд “Монгол хүн юу хийж чаддгийг” дахин харууллаа.
Ийнхүү дараагийн шатанд Австрали, Япон, Солонгосын багуудтай өрсөлдөх Монголын багт өндөр амжилт хүсье.



