БизнесХөрөнгийн зах зээл

NVIDIA $5 триллион долларын үнэлгээтэй дэлхийн анхны компани боллоо

Чип үйлдвэрлэгчийн хувьцаа хиймэл оюуны эрэлтэд уусч технологийн салбарт шинэ өндөрлөг рүү хөөрөв.

Калифорнид төвтэй NVIDIA компани 2025 оны 10 р сарын 29-нд дэлхийн түүхэнд анх удаа $5 триллион (ойролцоогоор 5 000 000 000 000 ам.доллар) зах зээлийн үнэлгээ (market capitalization) давсан технологийн аварга компани болов. Энэхүү амжилт нь хиймэл оюуны (AI) хурдацтай өргөн хэрэглээ, дата төвүүдийн эрэлт нэмэгдэж буйтай шууд уялдаж байна.

Монгол улсын эдийн засагтай харьцуудбал 250 дахин том зах зээлийн үнэлгээтэй NVIDIA анх 2024 оны 3-р сард $2 триллион долларын үнэлгээг давж, ердөө 66 арилжааны өдрийн дараа $3 триллион, харин энэ оны 7-р сард $4 триллион долларт хүрч чадсан. Тэгвэл энэ удаад ердөө гурван сарын дараа тус компани ийнхүү дахин нэг түүхэн амжилт тогтоолоо.

Financial Times (FT)-ийн мэдээлснээр:

“Сүүлийн зургаан сарын хугацаанд NVIDIA-ийн хувьцааны ханш 90 хувиар өсөж, компанийн өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь Герман, Франц, Италийн гол хөрөнгийн биржүүдийн нийлбэр хэмжээнээс давсан байна.”

Харин CNN дараах дүгнэлтийг хийжээ:

“NVIDIA-ийн хиймэл оюуны чипийн урьд өмнө байгаагүй эрэлт тус компанийн үнэлгээг ‘огторгуй руу’ хөөргөж байна.”

💹 Нэг өдрийн дотор $200 тэрбум долларын өсөлт

Өмнөх өдөр NVIDIA-ийн хувьцаа ойролцоогоор 5 хувиар өсөж,
компанийн үнэлгээг ганцхан өдөрт 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна.

Энэ өсөлт нь Гүйцэтгэх захирал Женсен Хуаны мэдэгдэлтэй холбоотой бөгөөд тэрээр
компани дараагийн таван улиралд 500 тэрбум ам.долларын AI чипийн захиалга хүлээн авсан тухай мэдэгджээ.

NVIDIA ирэх сард буюу 11-р сарын 19-нд III улирлын санхүүгийн тайлангаа нийтлэх бөгөөд
хөрөнгө оруулагчид бодит ашиг, орлогын үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглаж байна.

The Wall Street Journal:

“NVIDIA-ийн ашиг-орлогын тайлан нь хөрөнгө оруулагчдын хувьд бараг ‘Super Bowl’ шиг том үйл явдал болж хувирлаа.”

NVIDIA-ийн хувьцааны ханш сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд ChatGPT зэрэг платформын эрчтэй тархалт, дата төвийн хүчин чадлын хэрэгцээ огцом нэмэгдсэнтэй холбоотой байна. Өмнөх 4 триллион долларын үнэлгээгээ давснаас ердөө гурван сарын дараа 5 триллионд хүрсэн нь технологийн салбар дахь шилжилтийг илтгэж байна.

Гүйцэтгэх захирал Jensen Huang болон түүний удирдсан баг тус компанийн чип, график процессор, AI платформуудыг хөгжүүлж, дэлхийн олон салбарт хэрэглэгдэх “ахисан шатны” шийдлүүдийг танилцуулсаар иржээ. NVIDIA-ийн амжилт нь технологоор “давж гарах” компанийн жишээ төдийгүй, зах зээлийн үнэлгээний шинэ хэмжүүр тогтоосон гэж шинжээчид дүгнэн хэлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button