Монголын баг 2-р тоглолтын эхний 3-т жагсаж, шилдэг 4 багийн нэгээр тодорлоо.
Netflix–ийн шинэ олон улсын шоу Physical: Asia нь Солонгосын алдарт Physical: 100 нэвтрүүлгийн глобал хувилбар бөгөөд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг найман орны 48 тамирчид энэхүү шоунд оролцож байна.
Энэхүү шоу нь хувь хүн биш, багийн хүч ба эх оронч үзэл-ийг илүү онцолж байгаагаараа онцлог бөгөөд түрүүлсэн багийг 1 тэрбум вон шагналын сан хүлээж байна.
🥇 1-р тоглолт – Нутаг дэвсгэрийн байлдан дагуулалт
Netflix-ийн зүгээс тайз засалтуудыг нүсэр бөгөөд сайн тохижуулсан нь шоуны 1-р тоглолтоос эхлэн харагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс зөвхөн 1-р тоглолтын тайз засалд зориулж 40 тонн төмөр, 1200 тонн элс ашигласныг онцолжээ. Эхний тоглолтод багууд элсэн манханд талбай булаацалдаж өрсөлдсөн.
- 1-р шат: Австрали, Япон ялалт байгуулж, Монгол ба Тайланд хасагдав.
- Нэмэлт тоглолт: Солонгос Туркийг, Филиппин Индонезийг хожиж дараагийн шатанд гарав.
- Финал: Турк Японыг ялж, 1-р тоглолтын ялагч болов.
🚢 2-р тоглолт – Хөлөг онгоцны ачаа зөөвөрлөлт
20 минутын дотор 6 тонноос ачааг тээвэрлэх даалгавар байв. Монголын баг амжилттай гүйцэтгэж 2000кг ачааг зөөн эхний 3-т жагслаа. Харин Солонгосын баг 2-р тоглолтын ялагч болов.
2. Австрали (2,100 кг)
3. Монгол (2,000 кг)
4. Турк 1,990 кг

Ийнхүү 2-р тоглолтоос Япон, Индонези, Тайланд, Филиппиний багууд хасагдан шоуг орхихоор болсон ч тэдэнд сүүлийн нэг боломж олгон 2.5-р тоглолтыг эхлүүллээ. Эдгээр 4 багаас хэн нь үлдэх нь 11 сарын 4-нд тодорхой болно.
⚔️ 2.5-р тоглолт – “Death Match” буюу үхлийн тулаан
Багууд гурван минутын дотор бөмбөгийг булаан авч өрсөлдөгчийн хаалганд оруулах ёстой байв.
1-ийн эсрэг 1, 2-ын эсрэг 2 гэсэн ээлжилсэн таван үе шат тоглогдсон бөгөөд
анги нь Тайланд ба Индонезийн 2-2 тэнцээгээр өндөрлөсөн.
Дараагийн 5–6-р ангиуд 2025 оны 11-р сарын 4-нд Netflix-ээр гарах бөгөөд аль улс дараагийн шатанд давамгайлахыг үзүүлэх юм.












