Uncategorized

ОХУ-ын шатахуун экспортын хориг Монгол Улсад үйлчлэхгүй

ОХУ Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын шатахууны үнийг тогтворжуулах, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж түр хугацааны экспортын хоригийг хэд хэдэн тавьсан бөгөөд энэ оны 8 болон 9-р саруудад мөн адил зорилгоор бензиний экспортод дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ талаар Ройтерс агентлаг өнгөрөгч Пүрэв гаригт (2025.07.24) тухайн салбарын гурван эх сурвалжийн мэдээллийг иш татан мэдээлжээ.

Энэхүү хориг нь ОХУ-ын тэргүүлдэг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улс, мөн Оросоос түлш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын гэрээтэй орнууд, тухайлбал Монгол Улсад хамаарахгүй хэмээн Ройтерс агентлаг онцолжээ.

Эх сурвалж:

https://www.reuters.com/sustainability/boards-policy-regulation/russia-set-impose-harsher-gasoline-export-restrictions-soon-sources-say-2025-07-24

Back to top button