Экспорт өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурлаа.
Монгол Улс 2025 оны эхний 6 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.1 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.6 тэрбум ам. доллар, импорт 5.5 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 1.1 тэрбум ам. долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (8.7%) тэрбум ам. доллар, экспорт 1.3 (16.6%) тэрбум ам.доллар, тэнцэл 1.5 (58.1%) тэрбум ам.доллароор тус тус буурсан бол импорт 150.1 (2.8%) сая ам. доллароор өссөн байна.

🟢 Экспорт
- Нийт дүн: 6.6 тэрбум ам.доллар (📉 16.6%-иар буурсан)
- Бууралтад голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүд:
- Нүүрс: -2.1 тэрбум ам.доллар
- Угаасан ноолуур: -148.0 сая ам.доллар
- Газрын тос: -31.4 сая ам.доллар
- Өсөлттэй бүтээгдэхүүнүүд:
- Зэсийн хүдэр, баяжмал: +897.9 сая ам.доллар
- Алт: +55.9 сая ам.доллар
- Цайрын хүдэр, баяжмал: +28.7 сая ам.доллар
🧾 Экспортын гол түншүүд:
- БНХАУ: 91.7% (нүүрс, зэс голлож байна)
- Швейцарь: 5.2% (алт)
- АНУ: 1.2%

Онцлох өсөлт:
Нүүрсний экспорт буурсан ч зэсийн хүдэр, баяжмалын экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Эхний 6 сард нийт 1,053.6 мян.тн зэсийн хүдэр баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.2% өссөн байна. Үнийн дүнгийн хувьд 2.3 тэрбум ам долларт хүрч өмнө оны мөн үетэй харьцуулахад 61.7% өсжээ.

🔵 Импорт
- Нийт дүн: 5.5 тэрбум ам.доллар (📈 2.8%-иар өссөн)
- Өсөлттэй бараанууд:
- Суудлын автомашин: +207.6 сая ам.доллар
- Тээврийн хэрэгслийн сэлбэг: +21.9 сая ам.доллар
- Ухаалаг гар утас: +15.0 сая ам.доллар
- Буурсан бараанууд:
- Ачааны автомашин: -44.3 сая ам.доллар
- Нийтийн тээврийн хэрэгсэл: -43.2 сая ам.доллар
🚢 Импортын гол түншүүд:
- БНХАУ: 38.3%
- ОХУ: 23.6% (импортын 71.6% нь нефтийн бүтээгдэхүүн)
- Япон: 12.7% (импортын 80.3% нь суудлын автомашин)
⚖️ Гадаад худалдааны тэнцэл:
1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч өнгөрсөн оны мөн үеэс 58.1% буурсан байна.
Эх сурвалж: ҮСХ