Тэд дахин нэг удаа хэний ч төсөөлөөгүйг хийж, итгэл найдвар, сэтгэл хөдлөлийг бадрааж чадлаа. Энэ удаад The MongolZ баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд шалгарч, дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн 2-р байрт орлоо.
Ийнхүү The MongolZ нь CS-ийн Major тэмцээний түүхэнд Ази тивээс анх удаа финалд шалгарсан багболлоо. Нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнээс тэд 150,000 ам.долларын мөнгөн шагналын эзэн болов.
📊 Түүхэн үзүүлэлт: Тэмцээний зохион байгуулагчид Монгол Улсаас 85,000 гаруй хүн шууд дамжуулалтаар тэмцээнийг үзсэн нь нийт хүн амын 3%-тай тэнцэх өндөр үзүүлэлт байсан тухай онцолж байна. Мэдээж нэг дэлгэцийн ард олон зуун залуус хамтдаа үзэж, орон даяар 100,000 гаруй хөгжөөн дэмжигчид нэгэн шөнө The MongolZ-тэй хамт үүр цайлгасан юм.
Тэд Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дахин нэг удаа дуурсгалаа. Мянга мянган Монгол залууст “боломж” гэж юу болохыг таниулж, мөрөөдөлтэй, итгэлтэй байхын үнэ цэнийг мэдрүүлж чадсан энэ ялалт — зөвхөн нэг тоглолтын үр дүн биш, харин үеийнхэндээ өгөх урам зоригийн эхлэл юм.
👏 The MongolZ багт баярлалаа.
👏 Эх орноосоо хөгжөөн дэмжсэн мянга мянган залуустаа баярлалаа.
🔥 Дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.


