Life
Төв талбайд боловсролын өдөрлөг гурав хоног үргэлжилнэ

“Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөдөр төв талбайд эхэлж байна. Өдөрлөг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 12:30-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөөг үнэгүй төлбөргүй өгөх юм байна.
Мөн боловсролын салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг толилуулахаар болжээ.