Life

Турк улс онгоцноос түрүүлж буухын тулд суудлын бүсээ эрт тайлсан зорчигчийг торгоно

Онгоц газардах үед бусдаасаа түрүүлж буухын тулд суудлын бүсээ эрт тайлж, хаалга руу яардаг зорчигчдыг торгох шинэ журмыг Турк улсын эрх баригчид энэ сараас нэвтрүүлж эхэлжээ.

Журамд торгуулийн хэмжээг тодорхой заагаагүй ч Туркийн Halk TV суваг 2,603 лир буюу ойролцоогоор $67 байхыг мэдээлсэн байна.

Суудлын бүсний анхааруулгын гэрэл унтраагүй байгаа тохиолдолд онгоц бүрэн зогссон ч зорчигч суудлаасаа босох ёсгүй байдаг. Гэхдээ энэ дүрэм ихэнхдээ хэрэгждэггүй, авиа компаниуд ч ямар нэг шийтгэлийн арга хэмжээ авдаггүй.

Турк улсад нэвтэрч буй шинэ журамд суудлын бүсний анхааруулгын гэрэл унтарсан ч урд эгнээний зорчигчид буухад бэлэн болоогүй байхад суудлаасаа босвол торгох нөхцөл бас тусгагдсан гэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button