Залуучууд амьдралын чухал шийдвэр гаргахдаа ChatGPT-ээс асуух хандлага нэмэгдэж байна

Сэм Алтман: ChatGPT-г хэрхэн ашиглаж байгаагаар нь хэрэглэгчдийн насыг хэлж болно
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хэлснээр, ChatGPT хэрэглэгчдийн хэрэглээ болон харилцаа нь тэдний наснаас ихээхэн хамаардаг байна.
Sequoia Capital-ийн зохион байгуулсан “AI Ascent” арга хэмжээний үеэр Алтман “Энэ нь бага зэрэг ерөнхий дүгнэлт байж болох ч бодит чиг хандлагууд тодорхой болж эхэлж байна” хэмээн хэлжээ. Түүний дурдсанаар, ChatGPT-ийг хэрхэн, юунд ашиглаж байгаагаас тухайн хүний насыг барагцаалж болох юм.
Тухайлбал, ахимаг насны хэрэглэгчид ChatGPT-ийг Google хайлтын системийг орлуулан ашиглаж байгаа бол 20-30 насны залуус “амьдралын зөвлөх”-ийн үүргээр ашиглаж байгаа аж.
AI технологи хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний нэгдсэн цөм болж, амьдралын зөвлөх, ажлын туслах, судалгааны хэрэгсэл болон хувирч байна.
Харин оюутнууд ChatGPT-ийг “үйлдлийн систем” мэт ашиглаж байна гэж тэрбээр онцолсон нь анхаарал татав.
Залуу үеийнхэн ChatGPT-ийг зөвхөн асуулт хариултын хэрэгсэл бус, бодит амьдралын зөвлөх хэлбэрээр ашиглах хандлага нэмэгдсээр байгаа нь олон хүний хувьд анзаарагдаж байгаа. Мөн зарим хүмүүс AI-тай илэн далангүй яриа өрнүүлж, чухал шийдвэр гаргахаасаа өмнө зөвлөгөө авдаг нь түгээмэл үзэгдэл болжээ.
“AI технологи хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний нэгдсэн цөм болж, амьдралын зөвлөх, ажлын туслах, судалгааны хэрэгсэл болон хувирч байна” хэмээн Сэм Алтман дурдлаа.