Технологийн компаниудаар ойрд юу болов?

Өчигдөр хиймэл оюун ухааны салбарын компаниудын хувьцаа дахин өсөлттэй арилжаалагдлаа.
Тодруулбал, Nvidia (NVDA)-ийн хувьцааны ханш 4%-иар, AMD 5%-иар өсөв. Харин Super Micro Computer (SMCI) нь Саудын Арабтай хийсэн шинэ хэлэлцээрүүдээ зарласнаар хувьцааны ханш нь хоёр дахь өдрөө дараалан огцом өсөв.
Гол шалтгаан нь:
- Саудын Арабаас хиймэл оюун ухааны салбарт хийж буй хөрөнгө оруулалтын давлагаа
- Nvidia болон AMD компаниуд нь хиймэл оюун ухааны стартап Humain-д чип нийлүүлэхээр болсон нь нөлөөлжээ.
Үүнээс өмнө Nvidia 5.5 тэрбум ам.долларын, AMD 800 сая ам.долларын алдагдал хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Bank of America-гийн шинжээчид дээрх түншлэл нь АНУ-аас БНХАУ-д хиймэл оюун ухааны чип экспортлохыг хориглосон шийдвэрээс болж үүсэх олон тэрбум ам.долларын алдагдлыг нөхнө гэж тэмдэглэжээ.
Мөн Wedbush санхүүгийн байгууллага энэ үйл явдлыг “зөвхөн эхлэл” гэж үзэж, цаашид ч Palantir (PLTR) болон Tesla (TSLA)-г компаниуд ч томоохон хэлэлцээр хийж болзошгүйг онцлов.
Ингэснээр Palantir дахин 1%-иар өссөн бол Tesla 3%-ийн өсөлттэй арилжаалагдав. Учир нь хиймэл оюун ухааны Ойрх Дорнодын дэмжлэгийг аван өргөжиж байна.