Life

Бичил хуванцрууд далай тэнгисийн гүнд тархжээ

Бичил хуванцрууд далай тэнгисийн гадаргаас эхлээд олон мянган метрийн гүнд хүртэл тархаж байгааг судлаачид тогтоожээ. 

Бичил хуванцар бол ихэвчлэн том хуванцар хог хаягдлын задралаас үүсдэг 5 мм ба түүнээс жижиг хэмжээтэй хуванцрын бичил хэсгүүд юм. Загас болон бусад амьтан тэдгээрийг амархан залгих эрсдэлтэй нь экосистемд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовниход хүргэж байна. 

Японы Далай тэнгис, хуурай газрыг судлах шинжлэх ухаан, технологийн агентлаг /JAMSTEC/ болон дэлхийн бусад хүрээлэнгийн судлаачид бичил хуванцрууд далайд хэрхэн тархдагийг илүү сайн судлахын тулд 1885 станцын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд ашигласан өгөгдлийг 2014-2024 оны хооронд цуглуулсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар, 0.1 мм-ээс бага хэмжээтэй харьцангуй жижиг хэсгүүд нь далайн гадаргаас гүн рүү илүү жигд тархдаг байна. Ийм бичил хуванцрууд нь удаан живдэг тул далай тэнгисийн экосистемд удаан хугацаагаар нөлөөлдөг гэдгийг судлаачид анхааруулж байна. Далай тэнгис нь бичил хуванцруудын томоохон “банк” болсон тухай судалгааны дүнг хараад цочирдсон гэж JAMSTEC-ийн судлаачид мэдэгджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button