EDULife

Манай улсаас нэг ангид сурдаг долоон сурагч Нью-Йоркийн их сургуульд тэнцжээ

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Нью-Йоркийн Их сургуульд Монгол Улсаас нэг ангийн долоон сурагч тэнцсэн байна. Эдгээр сурагчид Улаанбаатар хотын Хүмүүн олон улсын сургуулийн нэг ангийнхан бөгөөд тус сургуульд 100 хүртэл хувийн тэтгэлэгтэй элсэх урилгыг нэгэн зэрэг хүлээн авжээ.

Нийтдээ 5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан эдгээр долоон сурагчийн амжилт нь Нью-Йоркийн Их сургуульд тэнцэх өндөр шалгуурыг монгол сурагчид  давж гардаг болсны илрэл болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр олон мянган сурагч өргөдөл гаргадаг ч тус сургуульд ердөө нийт өргөдлийн 7 орчим хувь нь л элсэх эрхээ авдаг байна.

Хүмүүн сургуулийн удирдлагуудын хэлснээр энэхүү өндөр амжилт нь зөвхөн сурагчдын өөрсдийн зүтгэл, авьяас чадварын үр дүнгээс гадна тус сургуулиас хэрэгжүүлдэг багийн ажиллагаанд суурилсан боловсролын систем, мэргэжлийн зөв чиглүүлгийн үр нөлөө юм. Сургуулийн удирдлагууд “Эдгээр хүүхдүүд зүгээр л тэнцээгүй, тэд бэлтгэлээ тун сайн хийсэн. Сурагчид маань боломжийг өөрсдөө бүтээдэг арга барилд суралцаж чадсан” гэж онцолж байна юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button