Life

Улаанбаатар хот орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 3 хот болж хуваагдана

2026 оноос эхлэн Нийслэл Улаанбаатар хот орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 3 хоттой болж өөрчлөгдөхөөр 2024 оны Хот байгуулалтын тухай УИХ-аас батлагдан гарсан 72-р тогтоолд зааж өгсөн байна.  “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд иргэд сургууль, цэцэрлэг эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээг 20 минутад авдаг байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр УБ хотын дүүргүүдийг газар нутгийн байршлуудаар хуваасан байна.  

“Эдгээр 14 хотыг хөгжүүлэхэд шаардлагатай нийгмийн дэд бүтцүүдийг гүйцээн барина. Хуульд зааснаар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх бөгөөд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэж Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлсэн. Хуульд зааснаар Нийслэл дэх орон нутгийн зэрэглэлтэй хотын харьяа дүүргийн чиг үүргийг тухайн хотын захиргаанд, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийг хотын зөвлөлд, дүүргийн засаг даргын чиг үүргийг тухайн хотын захирагчид тус тус шилжүүлэхээр тусгасан байна.

Нийслэл 200 гаруй хороотой бөгөөд хорооноос үзүүлдэг төрийн үйлчилгээний 87 хувийг цахим хэлбэрт шилжүүлсэн учраас нэг хороонд 10, 20 ажилтан байх шаардлага байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй гэж зарим УИХ-ын гишүүд үзэж буй. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button