Авто

Технологи, тансаглалын нэгдэл бүхий дэлхийн хамгийн урт машин

Автомашинд дурлагсдын анхаарлыг татсан домогт лимузин болох The American Dream. 1986 онд автомашины дизайнер Жей Орбергийн зохион бүтээсэн энэхүү хэт тансаг тээврийн хэрэгсэл нь 30.5 метр урт, нийт 26 дугуйтайгаараа дэлхийн хамгийн урт машин хэмээн Guinness World Records-т бүртгэгдсэн байдаг.

Энэ лимузинд:

  • Жакузи
  • Нарлах тавцан
  • Усан сан
  • Хеликоптер буух тавцан
  • Телевизор, тансаг буйдан зэрэг дээд зэрэглэлийн тав тух бүрдсэн нь тухайн үедээ жинхэнэ тансаглалын илэрхийлэл байв.

Харин цаг хугацааны эрхээр машин нь орхигдож, эвдэрч хуучирсан ч 2022 онд АНУ-ын Орландо хотын автомашины музейд сэргээн засварлагдаж, өнөөдөр музейн үнэт үзмэр болон хадгалагдаж байна. Технологи, тансаглалын гайхамшгийг нэг дор шингээсэн The American Dream бол зөвхөн машин биш, харин автомашины түүхэнд бичигдэх мөрөөдөл хэвээр байна

Холбоотой мэдээнүүд

Back to top button