Технологи

Дуунаас ч хурдан нисдэг аппратыг амжилттай туршжээ

“Talon-A” дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг АНУ-д амжилттай туршжээ. Уг аппаратыг “Stratolaunch” компанийн “Roc” тээвэрлэгч онгоцноос хөөргөсөн байна.  

Номхон далай дээгүүр хийсэн туршилтын нислэгийн үеэр “Talon-A” аппарат 5 Мах буюу ойролцоогоор 6125 км/цаг хүртэл хурдалсан бөгөөд Калифорни муж улсын Ванденберг баазын зурваст амжилттай газарджээ.  

“Roc” бол хөөргөх тавцан болгон ашигладаг, хоёр их биетэй онгоц юм. “Talon-A” төхөөрөмжийг дуунаас хурдан зэвсгийн системүүдийг бүтээх, хөгжүүлэх туршилтын үе шатанд тээвэрлэх платформ болгон ашиглах төлөвтэй байна.

Энэхүү аппарат нь хувийн компанид бүтээсэн өндөр хурдтай Америкийн анхны нисдэг аппарат юм. “Stratolaunch”-ийн мэдээлснээр, 8.5 м урт, 3.4 м өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button