Грекийн Засгийн газар хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянадаг апп гаргалаа
Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээний цагийг хянах, насыг нь цахим платформ болон нийгмийн сүлжээнд тодорхойлж баталгаажуулах “Kids Wallet” гэдэг гар утасны аппликейшнийг Грекийн Засгийн газар гаргажээ.

“Бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ цахим орчинд хамгаалах хүчирхэг хэрэгслийг өгч байна” гэж Цахим засаглалын сайд Димитрис Папастергиу Афин хотноо шинэ цахим хэрэгслийг танилцуулах үеэрээ хэлсэн байна.
Эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагагүй болсон насыг 15 гэж тогтоосон бөгөөд уг программыг сайн дурын үндсэн дээр ашиглах боломжтой. Цахим орчинд өнгөрүүлэх цагийг хязгаарлах зорилго бүхий ижил төстэй программ хангамжийн хэрэгслүүдийг олон арван жилийн турш худалдаанд гаргасаар ирсэн боловч засгийн газрууд өөрсдийн цахим шийдлүүдийг гаргахаар ажиллах нь ховор хэвээр байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Австралийн парламент хүүхэд, өсвөр насныхны нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарласан хуулийг баталж, зөвхөн 16 ба түүнээс дээш насныханд ашиглахыг зөвшөөрсөнюм.
“Kids Wallet” программыг татвар төлөх, хүнд суртлыг арилгах зэрэгт хэдийн өргөнөөр хэрэглэгддэг болсон төрийн үйлчилгээний платформтой нэгтгэсэн бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан цахим танилт нэвтрэлтийн системийг дэмжин ажилладаг ажээ. Уг аппликейшнийг хүүхдийнхээ гар утсанд татаж авсны дараа эцэг эхчүүд татварын цахим бүртгэлээ ашиглан эцэг эх, хүүхдийн хаяг үүсгэх боломжтой. Ийнхүү нэвтэрсний дараа хүүхдээ аль аппликейшн, цахим хуудсанд хандаж болох, мөн өдөрт хэр их цаг зарцуулахыг тохируулна. Дараа нь эцэг эх нь төрийн үйлчилгээний албан ёсны платформ дээрх хаягаараа дамжуулан шаардлагатай бичиг баримтыг байршуулснаар хүүхдийнхээ насыг баталгаажуулж, насанд хүрээгүй хүүхдэд “дижиталүнэмлэх” үүсгэх ажээ.