Met Gala 2025: Онцлох дүр төрхүүд
АНУ-ын Нью-Йорк хотод уламжлалт хандивын үдэшлэг Met Gala зохиогдож байна. Жил бүр өөр өөр сэдэв өгч, зочид тархи толгойгоо ажиллуулан, олныг гайхуулах гэж хичээдэг билээ. Энэхүү арга хэмжээнд Диана гүнж, Энди Уорхол, Хиллари Клинтон, Элтон Жон гэсэн алдартнууд оролцож байлаа. 1995 оноос хойш Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур тасралтгүй зохион байгуулж байна.
Ёслол уламжлал ёсоор тавдугаар сарын эхний Даваа гаригт болдог. Энэ жилийн үдэшлэгийн сэдэв нь “Superfine: Tailoring Black Style”. Боолын нийгмийн үеэс орчин үе хүртэлх хар арьст эрчүүдийн өөрийгөө илэрхийлсэн, эрх чөлөө, эсэргүүцлийг бэлгэдсэн загварууд танилцуулагдаж байна.
Зохион байгуулалтад жүжигчин Колман Доминго, A$AP Rocky, Фаррелл Уильямс, тамирчин Льюис Хэмилтон, Анна Винтур оролцож, хүндэт тэргүүнээр сагсан бөмбөгч Леброн Жеймс сонгогдлоо. Нийт 450 зочин ирж, 31 сая ам.долларын хандив цугларсан нь рекорд амжилт байлаа
Met Gala 2025 онцлох төрхүүдийг хүргэж байна