Технологи
1972 онд хөөрсөн Зөвлөлтийн сансрын хөлөг удахгүй дэлхийн хаа нэгтээ унаж магадгүй
1970-аад оны үед Сугар гарагт буух зорилготой байсан ч бүтэлгүйтсэн Зөвлөлтийн сансрын хөлөг удахгүй дэлхий дээр унах гэж буйг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Хагас тонн жинтэй энэхүү металл дэлхийн агаар мандалд хаагуур орж ирэх, газарт хүрэхдээ хэчнээн хувь нь шаталгүй үлдэхийг хэлэхэд эрт байгааг сансрын хог хаягдал судлаачид хэлж байна. Нидерландын судлаач Марко Лангброк хөлгийг тавдугаар сарын 10-ны орчим агаар мандалд орж ирэхдээ 242 км/цаг хурдтай байна гэж тооцоолжээ.
“Эрсдэлгүй гэж хэлж чадахгүй ч хэт санаа зовох шаардлагагүй” гэж Лангброк хэлсэн байна. Учир нь хөлөг харьцангуй жижиг хэмжээтэй тул агаар мандалд бүрэн шатахгүй байсан ч үлдэгдэл нь унахдаа манай дэлхийд жил бүр хэд хэдэн удаа тохиолддог солир унахтай адил нөлөө үзүүлэх гэнэ.